Кени улсын Накур хотын оршин суугч нэг залуу АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, одоогийн төрийн нарийн бичгийн дарга Хилларигийн охин Челситэй амьдралаа холбох санал тавьсан байна. Түүнийг Годвин Кипкемой Чепкургор гэдэг аж. Тэрбээр 2000 онд Клинтонг ерөнхийлөгч байх үед нь түүний охинтой суух талаар албан ёсны захидал бичсэн боловч хариу аваагүй өдий хүрсэн тухай "Вести-24" теле суваг мэдээлсэн байна. Тэр ч бүү хэл сүйт бусгүйн инж болгон 40 ямаа, 20 үхэр өгөхөө ч захидалдаа дурьдсан байна. Годвин "CNN" телевизэд өгсөн ярилцлагадаа "Мэдээж хэрэг. Челситэй уулзаж байсангүй. Гэхдээ түүний гэр бүлийнхэн их таалагддаг. Түүнтэй хэзээ нэгэн цагт нүүр учирч, хайр сэтгэлээ илэрхийлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна. Тэр мөчийг хүлээх болно" гэж хэлсэн байна.
Түүний хайр дурлалын түүх 2000 онд Клинтоны гэр бүлийнхэн Зүүн Африкт айлчлах үеэр Челси бүсгүйг харснаас хойш эхэлж, өнгөрсөн долоо хоногт Хиллариг Африк орноор айлчлах үеэр бас дахин "сэдэрчээ", "CNN''-ын сурвалжлагчид Америкийн тэргүүн хатагтай асанд "Накура хотын цахилгаан бараа, компьютерийн худалдаа эрхэлдэг залуу охинтой нь суухыг хүсдэг тухай" ярьжээ. Клинтон хатагтай ихэд инээж "Миний охин их дураараа бүсгүй. Тэр залуугийн саналыг түүнд дамжуулъя" гэсэн байна. Кенийн иргэн Годвин 39 настай бөгөөд хоёр эхнэртэй гэнэ. Тус орны хуулиар олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг учраас гурав дахь удаагаа гэрлэх боломжтой юм байна.
Тэр ярилцлагынхаа төгсгөлд Клинтоны гэр бүлийнхэнтэй холбоо тогтоохыг хүсч байгаагаа илэрхийлээд "Тэдний гэр бүлийнхэн болон Америкчуудад сайн сайхныг хүсье" гэжээ.