gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зэвсэгт хүчний 013 дугаар анги хошууч генерал Рашмаагийн Гаваагийн нэрэмжит боллоо

Нийгэм
2009-07-02
0
Twitter logo

Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 78 дугаар тогтоол гаргаж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Рашмаагийн Гаваагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм.

Энэ дагуу өнөөдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг хошууч генерал Рашмаагийн Гаваагийн нэрэмжит болгосон тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг гардуулах ёслолын арга хэмжээ дээрх ангид явагдлаа.

Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон албаны бусад хүмүүс, Р.Гаваа агсны гэр бүлийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр хошууч генерал Р.Гаваа агсны гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн танхим, дурсгалын самбар болон бичил цэцэрлэгийн нээлт боллоо.

Рашмаагийн Гаваа нь 1949 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт төрсөн.

ЗХУ-ын /хуучнаар/ Цэргийн холбооны академи, тус академийн адъюнктур /1980/, ЗХЖШ-ын академи /1990/, АНУ-ын Тэнгисийн цэргийн их сургууль /1999/, түүний дээд дамжаагаар /2001/ дорно, өрнийн цэргийн дээд, оператив, стратегийн боловсрол эзэмшсэн.

Хошууч генерал Р.Гаваа нь Цэргийн ерөнхий дээд сургуулийн холбооны тэнхимийн дарга, Монголын Ардын Армийн Холбооны цэргийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Холбооны газрын дарга, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн болон Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын Тэргүүн дэд сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан манай төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм.

Батлан Хамгаалах Яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан