Хөргөгчинд байгаа агшаасан будаагаа ашиглан хялбар бөгөөд амттай хятад маягаар воконд хуурсан будаатай хуурга хийгээрэй. Хэрэв вок байхгүй бол энгийн хайруулын тавганд хийж болно. Вок нь нимгэн бөгөөд хурдан халдаг тул түлэнхий гоё амт оруулж өгдөг.
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Агшаасан будаа - 1+1/2 аяга
Өндөг – 2ш
Сонгино – 1ш
Сармис – 3 хумс
Лууван – 1ш
Зайдас – 4ш
Вандуй – ½ аяга
Эрдэнэ шиш – ½ аяга
Алимны цуу – 1 ц.х
Соя соус – 1 х.х
Гүнжидийн тос – 1 ц.х
Цагаан гаа, давс, перц амтлахаар
Хийх заавар:
1. Өндгөө хуурч, гаргана.
2. Сонгино, сармисаа ургамлын тосонд хуурч шаргалтуулаад, галаа ширүүн дээр нь тавин лууван, эрдэнэ шиш, зайдас, вандуйгаа нэмээд, үргэлжлүүлэн сайтар хутгаж хуурна.
3. Алимны цуу, гоньд, агшаасан будаагаа нэмээд, араас нь соя соус хийж сайтар хутгана.
4.Ингээд гүнжидийн тос, цагаан гаагаа хийгээд боллоо.
Хоолны бусад жоруудыг:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч