Сүүлийн жилүүдэд бүргэдийн баяр, бүргэдийн ан агнуур, бүргэдийн анчид, тэдгээрийн эртний уламжлал Монголд байсаар байна гэх мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүүрэнд харагдах болж, олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болжээ.
Бүргэдийн баяр нь дэлхийн тренд арга хэмжээ болж байна
Дэлхийг шуугиулсан бүргэдчин Айшолпан охины талаар Холливуудын баримтат кино хийсэн нь Монголыг тэр дундаа Бүргэдийн баярыг зорих гаднынхныг ихээхэн татсан юм. Баярыг зорьсон гадаад, дотоодын олон жуулчин хүн төрөлхтний соёл, байгалийн шүтэлцээтэй салшгүй холбоотойг мэдрэн, хосгүй сайхан байгалийг үзлээ гэх нь олонтаа сонсогддог билээ.
Казах айлд зочлон, ахуйн соёлыг бодитоор харах
Нэгэнт та баруун Монгол руу аялж, бүргэдээр ан хийдэг анчидтай уулзахаар шийдсэн бол хамгийн чухал зүйл нь нутгийн ард түмний нүүдэлчин амьдралын хэв маяг, казах соёлыг мэдрэх явдал юм. Угаас зочломтгой казах гэр бүлд зочлон нутгийн хоол, идээгээр дайлуулан, олон зууны түүхтэй соёл уламжлалыг харах боломжтой.
Гайхалтай зургийн цомогтой болох
Та зураг дарах дуртай, мэргэжлийн зураг дардаг ч танд бүргэдийн, ялангуяа анчин бүргэд хоёрын зураг байхгүй юм биш биз? Тэгвэл Баруун Монголын гайхамшигт нутгийг зориорой. Та жинхэнэ байгальд нь, ахуйн амьдралд нь, өнө эртний уламжлалыг дүрснээ буулгах болно.
Сагсай яагаад Бүргэдийн баярт хамгийн тохиромжтой газар вэ?
Сагсай сум бол аварга том бүргэд, ан амьтан, нүүдэлчин хүмүүст төгс тохирох орчин гэнэ. Энэ жижиг тосгонд баруун Монголын хамгийн олон бүргэдчин анчид амьдардаг тул бид энэ газрыг Монголын бүргэдийн уламжлалын халуун цэг гэж нэрлэж болно. Өлгий хотоос 35 км зайд, Сагсай (голын) хөндийн тохилог бүсэд уулын гайхамшигтай ар талаар хүрээлэгдсэн байдаг.
Есдүгээр сар бол Баян-Өлгийн хамгийн үзэсгэлэнтэй үе
Байгаль дэлхий хамгийн үзэсгэлэнтэй өнгө болж хувирах есдүгээр сарыг Монголд аялахад тохиромжтой үе гэж үздэг. Халуун, хөлрөм зуны цаг агаар арилсан, өвлийн сэрүү арай орж амжаагүй үе. Цаг агаар наадамд оролцогчдод таатай байдаг бөгөөд цэлмэг шөнийн тэнгэрийн зураг авах, өглөөний наран мандахыг харахад тохиромжтой. Мөн бүргэдчид бүргэдээ өвлийн анд бэлтгэх чухал үе болдог байна.
Алтайн бүс нутгийн иргэдийн амьжиргаанд оруулах таны хувь нэмэр
Монголын алслагдсан Алтай бүс нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд аялал жуулчлалын хувь нэмэр тодорхой үүрэгтэй. Уг бая нутгийн иргэд, ялангуяа бага насны хүүхдүүдэд эдийн засаг, нийгмийн тодорхой хувь нэмэр оруулдаг. Манай үйлчлүүлэгчдийн хувьд энэ нь орон нутгийн анчдын амьжиргаанд нэмэр болох төдийгүй нутгийн иргэдэд боловсрол олгох, монголчуудадаа энэхүү гайхамшигт өвийг таниулан сурталчлахад түлхэц болох юм.
Аялал жуулчлалын туршлагатай компани болон нислэгийн үйлчилгээ
Аялал жуулчлалын салбарт олон жил үйл ажиллагаагаа явуулсан, Бүргэдийн баярыг тун чиг сайн мэддэг, гэрэл зураг авах, аялал зохион байгуулах талаар гаднын жуулчдын дунд нэртэй, мэргэжлийн тур оператор компани болон олон улсын, дотоодын нислэгийн үйлчилгээтэй ХүннүЭйр авиа компаниар үйлчлүүлнэ.
Аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: joinme.mn