Их Британийн сувилагч байсан эмэгтэй ажиллаж байсан эмнэлэгтээ долоон нярай хүүхдийн амийг хөнөөж, зургааг алахыг завдсан хэрэгт буруутгагдан баривчлагджээ.
33 настай Люси Летбиг асарч буй хүүхдүүдийнхээ цус, гэдсэнд нь агаар оруулж, сүүгээр хэтрүүлэн хооллож, инсулинаар хордуулсан гэж буруутгаж байгаа юм.
Би тэднийг халамжлах хэмжээний хангалттай сайн биш учраас зориудаар хөнөөсөн
Нэгэн тохиолдолд нь Люси нэгэн нярай хүүг судас руу нь агаар оруулан хөнөөсөн гэж Их Британийн PA Media агентлаг мэдээлэв. Маргааш нь тэрээр ихэр дүүг нь мөн инсулинаар хордуулж алахыг завдсан байна.
Цагдаа нар мөрдөн байцаалтын явцад Летбигийн гэрт нэгжлэг хийхэд гар бичмэл олдсон бөгөөд үүнд "Би амьдрах эрхгүй. Би тэднийг халамжлах хэмжээний хангалттай сайн биш учраас зориудаар хөнөөсөн. Би бол чөтгөр, муу хүн, би үүнийг хийсэн. Би тэднийг алсан" гэж бичсэн байжээ.
Тэрээр 2015-2016 оны хооронд Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт эмчлүүлж байсан 13 нярайг хөнөөхийг завдсан байх магадлалтай гэж Их Британийн прокуророос мэдэгдэв.
2018-2020 онд Люсиг мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан цагдаа нар гурван удаа шалгаж байжээ.
Э, Ф ихэр хүүгийн ээж шүүхэд мэдүүлэг өгөхдөө Люсид бүрэн итгэж байсан гэжээ. Э хүү нь нас барсны дараа цогцосны шинжилгээ хийгээгүй ба ээж нь түүнийг байгалийн жамаар нас барсан хэмээн бодсон гэжээ. Дараа нь Люси ихрийн өрөөсөн Ф-ийг нь инсулины хордлогоор алахыг оролдсон ч хүү амьд үлджээ.
ТҮҮНИЙГ СЭЖИГЛЭЖ БАЙСАН Ч ЭМНЭЛЭГ НЭР ХҮНДЭЭ БОДСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Нярайн тасгийн ахлах зөвлөх, доктор Стивен Брирей 2015 онд хамт ажиллаж буй Люси нэг л сэжигтэй байгааг удирдлагадаа хэлж байв.
Эмнэлгийн дарга нар Люси Летбигийн эсрэг гомдлыг шалгаж чадаагүй бөгөөд эмч нарын амыг таглахыг оролдсон гэж Стивен Брирей ВВС-д ярьжээ.
2015-2016 оны хооронд Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт эмчлүүлж байсан 13 нярайг хөнөөхийг завдсан магадлалтай гэж Их Британийн прокуророос мэдэгдэв
2015 оны зургадугаар сараас өмнө Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт жилд хоёроос гурван хүүхэд энддэг байсан. Гэвч 2015 оны зун ер бусын зүйл тохиолдов. Учир нь зургадугаар сард л гэхэд хоёр долоо хоногийн дотор гурван хүүхэд энджээ. Тэдгээр гурван хүүхдийг сувилагч Люси Летби асарч байсан нь тогтоогдсон байна. Стивен Брирей "Би хүүхэд эндсэнийг мэдээд "Өө үгүй ээ, энэ Люси л биш шүү" гэдэг байсан" хэмээжээ.
Мөн сувилагч нялх хүүхдийн амийг хөнөөсөн байж болзошгүй гэж олон сар сануулсаар байсан ч тус эмнэлэг цагдаад хандахгүй явсаар байв. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд алуурчин дахин таван хүүхдийг хөнөөхийг завдсанаас хоёрынх нь аминд хүрсэн байна.
Летбиг Чешир дэх Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт долоон нялх хүүхдийн амийг хөнөөж, зургаан хүүхдийг алахыг завдсан хэрэгт буруутай нь тогтоогджээ. Эхний таван хүүхдийн хэрэг бүгд 2015 оны 6-10-р сарын хооронд гарсан бөгөөд хэдэн сар анхааруулж байсан ч сүүлийн хоёр нь 2016 оны зургаадугаар сард болжээ.
Эх сурвалж: BBC,CNN