gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ш.Хонгорзул: Тэвчишгүй хөдөлмөрийг нуугдмал орчинд эрхэлсээр байна

О.Батхишиг
Мөрөөдлийнхөө зүг
2025-12-09
2820
Twitter logo

Монгол улсад 58 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна /Эх сурвалж: ҮСХ/ Бид энэ тоог бууруулж чадах уу?

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Хуульд хүүхдийн хөдөлмөрийг хориглох, тэвчишгүй хөдөлмөрийг устгах зарчим үйлчилж байгаа. Мөн манай улс 2000 оноос хойш Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах  олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцод нэгдсэн. 25 жилийн турш бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг, өгсөн амлалттай ажиллаж байна.

Бодит байдал дээр бид үүргээ гүйцэтгэж, амлалтаа биелүүлж чадаж байна уу гэдэгт холбогдох байгууллагын мэргэжилтнээс хариулт авлаа.

ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын хөдөлмөрийн хяналтын бодлого төлөвлөлт хариуцсан улсын ахлах шинжээч Ш.Хонгорзул "Тэвчишгүй хөдөлмөртэй холбоотой асуудал нуугдмал орчинд үйлдэгддэг.

Хүүхдээр урт, богино хугацаанд хөдөлмөр эрхлүүлж буй ажил олгогч, хуулиар үүрэг хүлээсэн этгээдүүд 15 хүртэлх насны хүүхдийг урлаг, спортын тэмцээнд оролцуулахдаа тухай бүр мэдэгдэх үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогддог.

Хариуцлагын арга хэмжээг сайжруулах шаардлагатай.

2024 онд насанд хүрээгүй хүнийг шөнийн цэнгээний газар ажиллуулсан гэх гомдол ирж Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээ авсан. Мөн онд 19 насанд хүрээгүй хүн осол гэмтэлд өртсөн гэх 12 удаагийн дуудлага бүртгэгдсэн.

Цаашид бидэнд анхаарах асуудал их байна. Хариуцлагын арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна. Жишээлбэл Зөрчлийн тухай хуульд Хүүхдийн эрхийн хуулийг зөрчсөн бол ямар арга хэмжээ тооцохыг нарийвчлан тусгах хэрэгтэй.

Зөрчлийн тухай хуульд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зөвхөн насанд хүрээгүй хүүхдийг ачаа зөөлгөсөн, өргүүлсэн гэдэгт торгууль тавьж, арга хэмжээ тооцоход маш хэцүү байдаг. Тэрийг нотолж, баримт бичиг үйлдэхэд хүндрэлтэй. Шөнийн цагаар, илүү цагаар ажиллуулсан гэдэгт цагийн бүртгэл байдаг учир камерын бичлэг үзэх боломжтой учраас зөрчил нотлогддог.

Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлчихсэн, насанд хүрээгүй хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлчихсэн асуудалд хөдөлмөрийн байцаагч нар арга хэмжээ тооцох боломжгүй. Камерын бичлэгээр суудлын бүсээ зүүгээгүй, гарцгүй газраар гарсан, цагаан зураас давж эргэхэд торгуулийн хуудас ирдэг болчихсон. Тэгэхэд хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдсөн асуудалд бид хангалттай хариуцлага тооцож чаддаггүй. Их хэмжээний бичиг цаас цуглуулж, цаг зарцуулж байж асуудлыг шийдвэрлэж байна" гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан