Анхны эрүүл мэндийн сайд Д.Пунцаг
Долгорын Пунцаг Эрүүл мэндийн сайдаар 1930-1933 оны хооронд ажиллаж байжээ.
Анхны сургууль төгсөж мэргэшсэн эмч н.Цэрэндорж
н.Цэрэндорж эмч 1919 онд Энэтхэг улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцаж төгссөн.
Богд хааны эмчээр ажиллахын зэрэгцээ тухайн үед ард иргэдийн дунд гарсан гэдэсний хижиг гэх мэт халдварт өвчлөлийн үед эмчлэх ажлыг гардан зохион байгуулж байсан мэдээ байна. Түүхэн баримтаас харахад анхны сургууль төгсөж мэргэжсэн эмч байжээ.
Эрүүл мэндийн салбарт хамгийн олон жил ажилласан эмч Ч.Долгор
Монгол Улсын Ардын эмч, Анагаах ухааны доктор, профессор Чоймболын Долгор нь 1947-2014 хүртэл эрүүл мэндийн салбарт 67 жил зүтгэсэн эрдэмтэн төдийгүй, Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн ууган төгсөгчдийн нэг билээ.
Тэрээр эрдэнэт хүнийг эмчлэх нөр их ажлын хажуугаар эрүүл мэндийн салбарын олон үеийн эмч нарыг сургаж бэлтгэсэн гавъяатай нэгэн. Ч.Долгор доктор өнөөдөр гавьяаныхаа амралтанд гарч энх тунх амьдарч байна.
Эрүүл мэндийн салбарын түүхэн дэхь анхны мэргэшсэн сувилагч П.Аюуш
Пунцагийн Аюуш 13 настайдаа 1939 оны дайны жилүүдэд сувилахуйн 45 хоногийн курст хамрагдаж сувилагч хийж байжээ. П.Аюуш гуай өнөөг хүртэл энх тунх амьдарч байна.
Анагаах ухааны анхны эрдэмтэн Л. Шагдарсүрэн
Л.Шагдарсүрэн эмч анагаах ухааны салбараас төрсөн анхны эрдэмтэн төдийгүй, Анагаах ухааны үндэсний хүрээлэнг үндэслэн байгуулж, насан эцэс болтлоо захирлаар нь ажиллаж байсан.
1952 онд анагаах ухааны доктор, 1272 онд шинжлэх ухааны доктор, 1982 онд академич, 1981 онд зүрхний мэс заслын эмчилгээг амжилттай хэрэгжүүлснээр хамтлагаараа төрийн шагнал хүртсэн байна.
1999 онд Монголын ард түмний санал асуулгаар Монгол Улсын 20-р зууны манлай үндэсний эмчээр өргөмжлөгдсөн юм. Эрүүл мэндийн салбарт цагийг эзэлсэн эмч төдийгүй гарамгай зохион байгуулагч байв.
Ууган эмнэлэг
Шинжлэх ухааны үндэслэлтэй анхны орчин үеийн эмнэлэг болох одоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлэг 1921 онд иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулах тухай Бүх Цэргийн Зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлгийн үүсэл хөгжлийн суурь тавигджээ.
Хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн Ерөнхий Сайд
Ерөнхий сайд асан М. Энхболдын ээж Т.Цэдэв гуай эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн хүний их эмч юм.
М.Энхболд 2005 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 84.1 тэрбум төгрөг байсныг 2007 онд 127 тэрбум төгрөг болгож санхүүжилтийг 52 хувиар нэмэгдүүлсэн.
Ерөнхий сайдаар богино хугацаанд ажиллахдаа бүсийн оношлогоо эмчилгээний хоёр төв, хүүдийн үдийн цай хөтөлбөр, эмч ажилчдын цалинг 300 хувь нэмэгдүүлэх бүх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж байсан. Ерөнхий сайдаар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн байна.
Бүтээн байгуулалт хийсэн сайд
Ц.Ням-Осор гуай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн өргөтгөл, бүтээн байгуулалтын санхүүжилтийг тухайн үеийн сайд нарын зөвлөлөөр шийдвэрлүүлж, төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм хангамжийн байгууллагыг өргөжүүлж бэхжүүлсэн юм.
Хүн амын эрүүл ахуйг сайжруулж, ундны усны хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлж чадсан юм.
Олон улсын хэмжээнд анхны чанарын шаардлага хангасан эмнэлэг
Улсын хоёрдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн салбарт Олон Улсын Чанарын Удирлагын тогтолцоо ISO 9001-2008 стандартыг хэрэгжүүлсэн анхны эмнэлэг болж 2011 онд батламжаа гардан авсан байна.
Эрүүл мэндийн салбараас төрсөн залуу төрийн түшээ
Д.Очирбат УИХ-н гишүүнээр 39 насандаа сонгогдон төр түшилцэж байхдаа тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай нам харгалзахгүй, гар нийлж, дэмжиж ажиллан “Эрүүл мэндийн тухай” Монгол Улсын хуулийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж эмнэлгийн ажилчдын нийгэм хамгааллын чиглэлээр олон чухал заалт орсон нь өнөө хүртэл хэрэгжиж байна.
Д.Очирбат эмч Эрүүл Мэндийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга болсноосоо хойш хамт олныхоо оролцоотой УИХ, Засгийн Газартай яамныхаа үйл ажиллагааг нягт холбож Эрүүл мэндийн яамыг өргүй болгох, Сумдын эмнэлгийн авто машины иж бүрэн шинэчлэл, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх хуулийг УИХ-д хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулж чадсан нь улс төрд бэлтгэгдсэн туршлага, мэдлэг, чадвар нөлөөлсөн нь дамжиггүй.
Эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн сайд
Ш. Зориг эмч 1996-1998 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн чанар аюулгүй байдлыг хангах, эмнэлгүүдийг зах зээлийн тогтолцоонд нийцүүлэх томоохон бодлого барьж ажиллаж эхэлсэн боловч улс төрийн дэмжлэг авч чадаагүй юм.
Тухайлбал эмнэлгийн үйлчилгээг төлбөртэй болгож эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг татан буулгаж Цэргийн төв эмнэлэгтэй нэгтгэж шаардлагагүй төсөвийн үрэлгэн байдлыг хэмнэх гэм мэтээр шинэчилсэн алхамуудыг хэрэгжүүлж эхэлсэн он жил байв.
Эмнэлэгт чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн, Өрхийн эрүүл мэндийн орчин цаг үеийн эхлэлийг тавьсан нь өнөөдөр хамгийн үр дүнтэй арга хэмжээ болон хэрэгжиж байна.
Цаг хугацаа өнгөрөх тутам дээрх бүтээн байгуулалт хийгээд хүмүүс нь Монголын эрүүл мэндийн салбарын түүхийн хуудсыг зузаатгаж, цаг хугацааны аясад үнэ цэнэтэй үйл явдлын баримт болдог билээ.
Бэлтгэсэн: Г.Даржав