Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Канад Улсын Торонто хотноо ажиллах үеэрээ Канадын Экспорт Хөгжлийн Байгууллагын Ахлах дэд ерөнхийлөгч Свен Лист-тэй уулзав.
Монгол Канадын харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд хурдацтай, өргөжин тэлж байгаа бөгөөд ялангуяа уул уурхайн салбар бол хоёр орны харилцааны тулгуур салбарын нэг юм.
Канад Улс, Канадын Экспорт Хөгжлийн байгууллага манай улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд “Оюу толгой” төсөлд олгосон санхүүжилт уг төслийн хэрэгжилтэд ихээхэн хувь нэмэр болсон. Үүний үр дүнд Оюу толгой төслийн далд уурхайн үйл ажиллагаа одоо ч идэвхтэй үргэлжилж байна.
Цаашид хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлд Канадын Экспорт хөгжлийн байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах, тус байгууллагын төлөөлөгчдийг Монголд хүлээн авах, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр эрэлхийлэн ажиллах талаар санал солилцлоо.
Канадын Экспорт Хөгжлийн Байгууллага (КЭДБ) нь Канадын экспортын санхүүжилтийн төрийн өмчит компани юм. КЭДБ компанийн том жижгээс үл хамааран тэдгээрийг өөрийн бизнесээ итгэлтэйгээр өргөжүүлж, хөгжүүлэхэд зориулж худалдааны мэдлэг, санхүүжилтийн шийдэл, өөрийн хөрөнгө, даатгал болон холбоо сүлжээ тогтоох зэрэг дэмжлэг үзүүлдэг.
Монгол-Канадын харилцаанд Канадын Экспорт Хөгжлийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд, Канадын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд Канадын Экспорт Хөгжлийн байгууллагын үйл ажиллагаа бүс нутагт улам өргөжиж байгаа юм.