gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Багш нарын үйлдвэрчний эвлэл П.Наранбаяр сайдыг огцруулахыг шаардлаа

А.Номин
Боловсрол
2024-09-20
212
Twitter logo

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцуулах, боловсролын салбарын багш, ажилтны цалин хөлс нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлж байгаа” тухай Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МБҮЭХ/ мэдээлэл өгөв. 

МБҮЭХ-ны тэргүүн Д.Мөнхбаатар, Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Бид цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа. П.Наранбаяр нь багш мэргэжилгүй хэр нь өөрийгөө багш гэж сурталчилдаг. 

Сайд болсноосоо хойш боловсролын салбарыг бужигнуулж байна. Эхний шийдвэр нь хичээлийн шинэ жилийн бүтцийг өөрчилж, гурван улиралтай болгосон. 

Цаашлаад багш нарын цалинтай холбоотой бодлогогүй байр сууриудыг УИХ-ын чуулганы индрээс өгсөн. Саяхан Монголын багш нар 1000 ам.долларын цалин авч байгаа мэтээр худлаа ярьсан. Мөн курсийн багш бэлтгэх болчимгүй шийдвэр гаргаж, нийгмийг талцууллаа. 

Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх нийтийн амралтын өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг хийсэн. Амралтын өдөр ажиллавал хуулиар илүү цаг бодож олгох эсвэл нөхөж амрах ёстой зохицуулалтыг хийгээгүй. 

Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд нь салбарын сайдыг огцруулах эрхтэй. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулж өгөөч гэсэн шаардлагыг тавьж байна.

Багш нарын үндсэн цалин 1.4 сая, үйлчилгээний ажилтны цалин 900 мянган төгрөг байгаа. Багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэхийг шаардаж байна. Цаашлаад багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах олон арга хэмжээг Засгийн газраас авах ёстой. Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нарыг орон сууцжуулах бодлогоо Засгийн газар яаралтай гарга гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан