gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баярын бялуу, амттанаа гэртээ хийх амтлаг жорууд

С.Содбилгүүн
Зөвлөгөө
2025-12-31
61
Twitter logo
С.Содбилгүүн
61
Twitter logo
Зөвлөгөө
2025-12-31
Баярын бялуу, амттанаа гэртээ хийх амтлаг жорууд

Шинэхэн оноо угтан авахад бид хэдийнээ бэлэн болжээ. Гэр бүл, анд найзууд, хайртай хүмүүстээ өөрийн гараар хийсэн бялуу, жигнэмгээр бэлэг барьж, баярын өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тийм бол танд гэртээ хийхэд амархан хэрнээ амттай бялууны жорыг танилцуулъя. 

Жимстэй гэхдээ онцгой

Орц:

  • 1 кг холимог хатаасан жимс
  • 600 мл хүйтэн кофе
  • 265 гр гурил
  • 3 цайны халбага хөөлгөгч (baking powder)
  • Тал цайны халбага давс

Бялууг хийхээс нэг өдрийн өмнө хатаасан жимсээ кофенд дэвтээж, хөргөгчид битүү хонуулна. Маргааш нь бэлдсэн гурилаа бага багаар нэмж зуурна. Кофены оронд шоколадтай сүү, жимсний жүүс, хэрэв та 21-ээс дээш настай бол виски, бейлис, ликор, рум зэргээр орлуулах боломжтой. Зуухыг 160-175 хэмд тохируулж, бялуугаа ойролцоогоор нэг цаг болгоно. Гол хэсэг рүү савхаар хатгахад гадаргуу нь хатуу болж, савханд чийгтэй үйрмэг наалдсан бол таны бялуу болсон гэсэн үг.

Хэрэв гадна тал нь түлэгдэх гээд байвал дээд талд нь тугалган цаас тавьж болно.

Классик цагаан

Орц:

  • 250 гр элсэн чихэр
  • 125 гр давсгүй цөцгийн тос
  • 2 том өндөг
  • 2 цайны халбага ванилла
  • 375 гр гурил
  • 2 цайны халбага хөөлгөгч (baking powder)
  • 125 мл сүү

Зуурмагаа бэлдэх зуур зуухыг 175 хэмд халаана. Элсэн чихэр болон цөцгийн тосыг холигчоор хольж, өндгийг нэг нэгээр нь нэмж хутгана. Гурил, хөөлгөгчийг холилгүй тус тусад нь нэмнэ. Халаасан зууханд 30-40 минут жигнэж, дээд хэсэгт дарахад буцан хэвэндээ орох үед бялууг гүйцэд болсон гэж үзнэ.

Шоколадны амт

Орц:

  • 750 гр гурил
  • 500 гр нунтаг элсэн чихэр
  • 1 цайны халбага давс
  • 2 цайны халбага хөөлгөгч (baking powder)
  • 125 гр чихэргүй нунтаг какао
  • 190 гр ургамлын тос
  • 2 хоолны халбага алимны цуу
  • 2 цайны халбага ванилла
  • 500 мл хүйтэн ус (кофе)

Эхлээд хуурай орцуудыг холино. Дараа нь ургамлын тос, алимны цуу, ус гэсэн дарааллаар нэмж, сайтар хутгана. Зуухыг 175 хэмд халааж, бүрэн халсны дараа зуурмагаа хийн, 30-40 минут болгоно. Чигчлүүлээр хатгахад чийглэг үйрмэг наалдсан бол гүйцэд болсон гэсэн үг. Энэхүү бялуу нь Европт их хямралын үед дэлгэрсэн бөгөөд тухайн үед сүү, цөцгийн тос зэрэг ховор байсан гэдэг.

Оргилуун жигнэмэг

Жигнэмэгийн орц:

  • 225 гр давсгүй цөцгийн тос
  • 1 том өндөгний шар
  • 295 гр гурил
  • 150 гр элсэн чихэр
  • 1 цайны халбага ванилла
  • Чимх давс

Оргилуун дарстай дүрлэгний орц:

  • 375 мл оргилуун дарс
  • 2 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос

Оргилуун дарсаа өндөр хэмд 10-15 минут буцалгаж, ойролцоогоор 60-80 мл болгон, бүрэн хөргөнө. Холигч машинаар эхлээд цөцгийн тос, элсэн чихрийг сайтар холино. Ингээд бусад орцоо нэмж, гурилаа жигд болтол хутгаж, хөргөгчид 30 минутаас дээш амраана. Зуухаа 175 хэмд халааж, зуурмагаа хүссэн хэлбэрт оруулна. Зууханд бэлдцийг 10-12 минут болгож, хүрээг нь бор өнгөтэй болоход гаргаж, сайн хөргөх хэрэгтэй. Энэ хооронд нунтаг элсэн чихэр, хайлуулсан цөцгийн тос, 2-3 хоолны халбага бэлдсэн оргилуун дарсыг холино. Ингээд жигнэмгээ бэлдсэн холимогт дүрж, бэхжүүлснээр таны жигнэмэг бэлэн болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан