Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдэд өндөгний үнэ 650-700 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өндөгний үнэ сүүлийн сар орчмын хугацаанд дунджаар 100 төгрөгөөр огцом нэмэгдсэн шалтгааныг Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны гишүүн, “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяраас тодрууллаа.
-Зах, худалдааны төвүүдэд өндөгний үнэ огцом нэмэгдсэн нь ямар шалтгаантай вэ. Үйлдвэрийн үнэ нэмэгдсэн үү?
-ОХУ-аас импортлох өндөгний хэмжээ эрс багассантай холбоотой зах зээлд эрэлт үүссэн. Эрэлт ихэслээ гээд дотоодын үйлдвэрлэгчид, тэр дундаа “Түмэн шувуут” компани өндөгнийхөө үнийг нэмээгүй.
-Өндөг үйлдвэрээс ямар үнэтэй гарч байгаа вэ?
-Сав, баглаа, боодол хэдэн ширхгээр савлагдаж байгаагаас шалтгаалан өндөгний үнэ бага зэргийн ялгаатай байдаг. Хэрэглэгчдийн хамгийн сайн мэдэх 30 ширхгээр савладаг, иргэдийн ширхэглэж авдаг өндөгний үнэ 2023 оны аравдугаар сараас хойш нэмэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Эрэлтийг дагаад худалдаачид үнэ нэмсэн байж болох юм, хаана нь үнэ нэмэгдсэнийг сэтгүүлчид сурвалжлан хүргэх нь зүйтэй байх.
-Манай үйлдвэрлэгчид дотоодын өндөгний хэрэгцээнийхээ хэдэн хувийг хангадаг вэ. Тэр дундаа “Түмэн шувуут” ХК дотоодын үйлдвэрлэлийн хэдэн хувийг хангаж байна вэ?
-60 хувийг дотоодын үйлдвэрлэгчид, 40 хувийг импортоор буюу ОХУ-аас хангаж байсан бол одоо экспортын өндөгний нийлүүлэлт бараг байхгүй болсон. Тиймээс зах зээлд эрэлт үүссэн. Эрэлт нэмэгдэхэд үнэ өсдөг зах зээлийн зарчим үйлчилж байж болох ч үйлдвэрүүд үнэ нэмээгүй гэдгийг дахин хэлье.
Манай улсад өндөг үйлдвэрлэгч 10-аад аж ахуйн нэгж бий. “Түмэн шувуут” компани дотоодын өндөг үйлдвэрлэлийн 40 хувийг хангадаг. Үйлдвэрлэлийн хэмжээ өнөөдөр өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн. Бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж ойрын хоёр жилд өндөгний хэрэгцээнийхээ 85-90 хувийг дотоодоос хангах зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд “Түмэн шувуут” компани гурав дахь аж ахуйгаа нээхээр хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна.
-Өндөгний үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу вэ?
-Шувууны тэжээл өртгийн ихэнх хувийг эзэлдэг. Сайн чанарын тэжээл идсэн шувууны өндөг илүү чанартай байдаг. Манай компани тэжээлийн үйлдвэртэй. Тиймээс цаашид ч өндөгний үнийг нэмэхгүй. Иргэдийг хямд, чанартай өндгөөр хангах зорилт тавин ажиллаж байна.