gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

А.Мишээл
Нийгэм
2023-03-26
342
Twitter logo

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1800 орчим ТҮЦ бий. НИТХ-ын 2022 оны 34-р тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан.

Уг журамд ТҮЦ-тэй холбоотой заалтуудыг тусгасан байдаг. Тодруулбал, дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй гэж заажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгсөн байна.

Үүний дагуу Баянзүрх дүүргийн зүгээс энэ долоо хоногт ТҮЦ эрхлэгчидтэй уулзан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ. Харин бусад дүүргийн хувьд худалдаа эрхлэх байршил тогтоон, нүүлгэх шаардлагатай ТҮЦ-үүдийн судалгааг гаргаж байгаа аж.

Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ тухайн ТҮЦ ямар байршилд байна вэ, хотын өнгө үзэмжид хэрхэн нөлөөлж байгаа вэ, зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг асуудлууд хөвөрч байна.

Тухайлбал, зарим ТҮЦ-ийг машин эргэх эргэлт дээр буюу явган хүний гарц хаан байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буй юм. Тэгэхээр ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна. Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ. Иймд дүүргүүдийн зүгээс аюулгүй байдал хангахгүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжтой өөр байршил зааж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй” гэсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан