gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Лалын сүмийн барилга мөнгөгүйдэж зогсчээ

Нийгэм
2013-07-20
0
Twitter logo

Булангийн дэлгүүрийг буулгасан нь

Шашин шүтэх, эс шүтэх нь бидний Үндсэн хуулиар баталгаажсан эрх. Сүүлийн жилүүдэд христийн сүм олноор бий болж, шар арьстнууд хосоороо энд тэндгүй явж бусдад Есүсийн сургаалийг айлдах болсон билээ.

Гэтэл лалын сүм гэвэл өөр сонсогдох. Казах үндэстний шүтээн хэдий ч эх гарвал нь харийн орных гэнэ. Аллах тэнгэрээ шүтэх арабын орны шашны зан үйлийн томоохон төв таван жилийн өмнө нийслэлд баригдаж эхэлсэн юм.

Бидний хэлж заншсанаар “ТБД андууд”-ын замын эсрэг талд бөмбөгөр орой бүхий олон хэсгээс бүрдэх улаан тоосгон барилга хагас дутуугаараа одоо хүртэл эзэнгүй дүнхийдэг. Нийслэлийн төвд олон жил дуншсан энэ барилгын намтарыг уудаллаа.

Лалын сүмийг манай улсаас Кувейт улсад Элчин сайдаар ажиллаж байсан К.Сайрааны санаачилгаар 2008 онд барьж эхэлсэн юм. Эдүгээ Монголын мусульманчуудын нийгэмлэгийн харьяа байгууллага. Багагүй талбайг эзлэн орших сүмийн буурин дээр өмнө нь төмөр замчдын орон сууц болон тэдний хэлж заншсан “Булангийн дэлгүүр” байжээ. Сүм хотын А зэрэглэлд буюу “Богд-Ар” хорооллыг залгаж, төв зам дагуу байрлана. 2008 оноос “Богд-Ар” хороолол босохтой зэрэгцэн мусульман шашинтнуудын энэ сүм сууриа тавьж эхэлсэн байна.

Ойр орчмын оршин суугчид “Богда холдинг” компанийнхан “Богд-Ар” хорооллыг барихдаа газраа зарсан хэмээвч сүмийг хариуцаж байгаа барилгын инженерийн хэлснээр газраа 10 жилийн өмнөөс албан ёсоор авсан гэв.

Ингээд 2008 оноос барилгын ажлыг оросын нэгэн компани гүйцэтгэж эхэлсэн байна. Анх барилгын ажил нэлээд эрчимтэй явагдаж сүмийн суурь боссон ч гурван жилийн өмнөөс таг зогсч, компани ч татан буугджээ.

Саудын Арабын хөрөнгөөр босжээ

К.Сайрааны эхлүүлсэн энэ ажилд Саудын арабчууд хөрөнгө оруулжээ. Тэрээр Кувейтэд консул байхдаа шашин нэгтэй ахан дүүсээс туслалцаа авсан нь энэ бололтой.

Түүнийг казах түмний хөгжилд чамгүй үүрэг гүйцэтгэсэн хэмээн нутаг нэгтнүүд нь үнэлдэг юм билээ. Мусульман шашныхаа мөргөлийн томоохон сүмийг байгуулах гэсэн К.Сайрааны ажил гурван жилийн өмнөөс гэнэт гацсан нь гадаадын хөрөнгө оруулалт зогссонтой холбоотой аж. Одоогоор энэ барилгад зургаан тэрбум төгрөг шаардлагатай байгааг эх сурвалж хэлж байна.

Машины зогсоол нэг сард 60 мянган төгрөг

Нийслэлийн зарим оршин суугчид лалын сүм босох нь илүүц ажил хэмээн дургүйцэх нь ч байна. Тэд сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүй байхад харийн орны шашны төв барих нь зохимжгүй гэнэ.

Одоогоор сүмийг цэнхэр хашаагаар хүрээлж, дотор нь монгол гэр барьсан харагдана. Мөн харуулын цамхагтай юм. Барилгын ажил зогссон ч харуулын цамхаг нь эзэнтэй байв. Казах залуус харуул хийж байна. Хашааны доторх эмх замбараагүй, энд тэндгүй хог, барилгын материал хөглөрнө. Бас цөөнгүй машин хашаанд байрлуулсан байх юм. Учрыг лавлавал эзэнгүй байшингийн суурийг машины зогсоол болгожээ. Сүмийн подвалийг ойр орчмын оршин суугчдын автомашины зогсоол болгон түрээслэж, нэг сард 60 мянган төгрөг авдаг байна. Оршин суугчид ч аль хэдийнэ танил болж, машинаа тавьдаг болжээ.

Монголд мусульманчуудын мөргөлийн 30 гаруй сүм бий

Кувейтэд Элчин сайд асан К.Сайрааны санаачилгаар сууриа тавьсан энэ сүм анхных биш аж. Анх 1992 оны арвандүгээр сард шинэ үеийн ислам шашны сүм байгуулагдсанаар Монгол дахь исламын шашны төв болж бусад сүмүүдийн шашин мөргөл, үйл ажиллагааг удирдан зохицуулдаг болсон байна.

Энэ үеэс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Төв аймагт мусульманы мөргөл үйлддэг 33 газар байгуулагдсан гэх.

Харин таван жилийн өмнө К.Сайрааны санаачилгаар барьсан сүм дээрх мөргөлийн сүмүүдээс хамгийн том нь болох байв. Нийслэлийн төвд байгаа дуусаагүй барилгын нэгэн түүх ийм ажээ.

Б.Энхзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан