gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ

А.Номин
Нийгэм
2025-09-05
13
Twitter logo

Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, 3 дагуул хот болгон хөгжүүлэх УИХ-ын тогтоол гарсан. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийг Баянхошуу, Толгойт, Өнөр, Сонгинохайрхан гэж дөрвөн хот болгон хуваахаар төлөвлөсөн.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн дараа орох газар чөлөөлөлт энэ удаа Толгойтоос эхэлж байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны газар нутаг болох 63 га газрыг чөлөөлөх бэлтгэл ажил эхэлж, эхний ээлжийн 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг дүүргээс зохион байгуулж байна. 

Энэ асуудалтай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөр "Сонгинохайрхан дүүрэг 350 гаруй мянган хүн амтай. Нийт хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 28 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг.

Дүүргийн нийт газар нутгийн 80 орчим хувь нь гэр хороолол.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын голомт гэж хэлж болно. Дүүргийг газар зүйн байрлалаар нь Өнөр, Баянхошуу, Толгойт, Төв гэж 4 бүсчилж байгаа. Үүнээс Баянхошуу, Толгойт бүсүүд агаар, хөрсний бохирдол ихтэй бүс нутаг. Баянхошуу дэд төвөөр дамжуулж бид тухайн бүсийн дэд бүтэц, шугам хоолой, цахилгаан шугам сүлжээ, авто зам, шинэ сургууль, цэцэрлэг, ногоон орон сууц зэрэг зорилтот ажлуудыг нийслэлтэйгээ хамтран хэрэгжүүлж буй.

Үүний дараагаар Толгойт орж байна. Агаарын бохирдлын дараагийн голомт болсон энэ бүсийг бид орон сууцжуулснаар дүүргийн болоод Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулна. Нөгөө талдаа Монгол Улсын Их хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт 4-р хорооны нутаг дэвсгэр нь газар ашиглалтын дэд бүсчлэлийн нам давхрын орон сууцны бүсэд хамаарч байгаа юм. 

Бид 2025 оны 5 сард газар чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлэхээр эдийн засаг, нийгмийн суурь судалгааг авч, хорооны иргэдээс санал асуулга явуулсан. Эхний ээлжид тус хорооны 410 айл өрхөөс судалгаа авахад 398 айл нь газар чөлөөлөлтийг дэмжсэн. 

4-р хороо нийт 63 га талбайг эзэлдэг. 901 нэгж талбар бий. Хороог 4 багц болгож хуваагаад эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлж 2000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн" гэсэн мэдээллийг өгчээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан