Багш нарын ажил хаялт 11 дэх өдрөө үргэлжилж байна. Тэд цалингаа 3,5 сая төгрөгт хүргэхийг шаардаж буй. Улмаар төсвийн төсөлд ирэх оны урсгал зардлыг хасаж, цалинг нэмэх боломж байгаа талаар албаныхан дурдаад, гэхдээ шууд бус шат дараатай ирэх оны долоодугаар сар хүртэл нэмэхээр болсноо танилцуулсан ч энэхүү саналтай Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, ажил хаялтаа үргэлжлүүлсээр байгаа билээ.
Сурагчдын бие даалтын долоо хоногийн завшааныг ашиглан хэлэлцээг хийж, шийдэлд хүрэх байх гэсэн найдлага хаа хаанаа /эцэг эхчүүдэд ч../ байсан ч танхимаар хичээл эхлэх ёстой байсан өнөөдөр мөн л ажил хаялт үргэлжилсээр байна. Боловсролын яамнаас өнөөдөр мэдэгдэл гаргаж багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ.
Харин нөгөө талдаа сурагчид, хүүхдүүдийн боловсрох, сурах эрх энд зөрчигдөж байна. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1.1-д дурдсанаар "Хүүхэд...боловсрол эзэмших, сурч боловсрох... эрхтэй" гэж заасан байдаг. Хэлхэлдэн хийцгүйрсэн найзууд, утсаа "маажиж" цагийг дэмий өнгөрөөсөн хүүхдүүд, сагсны шийд доор өдрийг өнгөрөөж байгаа хөвгүүдийн дүр зураг их байна. Гэтэл тэдний хичээл хэцүүдлээ, боловсрол болохоо байлаа.
"Шалгалт дөхөхөөр шахаж жаахан зовоох л байх даа", "Ингэж биднийг хичээлээс хоцроочоод дараа нь аймаар шахна, загнана, яг мэдэж байна. Өдөр шөнөгүй давтах шаардлага гарна байх" хэмээн арай том ангийн сурагчид энүүхэн ирээдүйн үйл явдлыг зөгнөнө.
Багш нарын ажил хаялт хэзээ хүртэл үргэлжлэх нь мэдэгдэхгүй, хугацаа тодорхойгүй хэвээр байна. Энэ хугацаанд хүүхдүүдээс цагийг юу хийж өнгөрөөж байгаа талаар болон эцэг эхчүүдийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонирхлоо.
"ХУВИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧИД СУРАХ ЁСТОЙ ЗҮЙЛСЭЭ ЦАГ ТУХАЙД НЬ ҮЗЭЭД, УЛСЫН СУРГУУЛИЙН БИД ХОЦРОГДОЖ БАЙНА"
8 дугаар ангийн сурагч Б... /эрэгтэй/:
- Гэртээ дүүгээ хараад, гэрийн ажилд туслаад гайгүй байгаа ч сүүлдээ уйдаж эхэлдэг юм байна. Хувийн сургуулийн хүүхдүүд сурах ёстой зүйлсээ цаг тухайд нь сураад улсын сургуулийн над шиг сурагчид хоцрогдож байгаа нь онцгүй байна. Энэ байдлаар хичээлийн хоцрогдол бий болох нь гарцаагүй. Хичээлдээ сайн хүүхдүүд нь өөрсдөө бие даан хичээлээ судлаад хоцрохгүй байх тал дээр анхаарчих байх. Харин дундаж, бүр юм хийдэггүй хүүхдүүд нь илүү их хоцрогдож, улам л муудах байх даа. Би одоохондоо өөрийнхөө чадах хэмжээнд хоцрогдохгүйг хичээж хувиараа хичээлээ давтаад л байж байна. Багш нарын цалинг нэмэх шаардлагатай гэж боддог. Сайн багш, муу багш гэж бий. Муу багш нарын хандлага, үйлдлээс болж сайн багш нарын цалинг хязгаарлаж болохгүй гэж боддог.
"БАГШ НАР ДАРАА НЬ БИДНИЙГ НЭЛЭЭН ШАХАЖ ЖААХАН ЗОВООХ БАЙХ"

9 дүгээр ангийн сурагчид:
- Хичээл орохгүй байгаа нь сайн ч талтай, муу ч талтай байна. Бид энэ жил 9 дүгээр анги, улсын шалгалт өгч, улаан шугам татуулах учир маш чухал жил юм. Хичээл дээрээ найзуудтайгаа хамт сурах нь илүү гоё байдаг. Хичээл орохгүй байгаа нь гоё ч дараа нь багш нар дараа нь биднийг нэлээн шахаж жаахан зовоох л байх даа.
"ХҮҮХЭД МААНЬ ХИЧЭЭЛЭЭСЭЭ ХОЦРОХ ВИЙ ГЭСЭН АЙДАСТАЙ Л БАЙНА"

1 дүгээр ангийн сурагчийн ээж:
- Миний охин энэ жил сургуульд орсон. Хичээлдээ үсгээ үзэж эхлээгүй. Зарим сургуульд цагаан толгойн үсгээ үзээд эхэлсэн юм байна лээ. Хүүхэд маань хичээлээсээ хоцорчих вий гэсэн айдас мэдээж байгаа ч гэртээ өөрсдөө давтуулж, хоцроохгүй байх тал дээр нь анхаарч байна. Гэхдээ эцэг эх бидэнд хэцүү л байна. Дунд ангийнхан арай гайгүй, аргаа олчих байх. Харин гар нь ч зүгшрээгүй бага ангийн сурагчдад энэ хичээл завсардалт хүнд тусаж байна. Багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаа. Цалинг нэмнэ гэсэн шийдвэр нэгэнтээ гарсан тул багш нар энэ долоо хоногоос хичээлээ эхлүүлсэн байсан бол эцэг эх бидэнд ч хэрэгтэй байх байлаа. Одоо хоцрогдлоо нөхөх гээд энэ жаахан "амьтдыг" их даалгавраар шахна, хүүхдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө шүү дээ.
"ХИЧЭЭЛ ОРОХ БОЛ БАГШ ХЭЛНЭ ГЭСЭН"

5 дугаар ангийн сурагч С... /эмэгтэй/:
- Найзуудтайгаа уулзаж чадахгүй байгаа нь жаахан тийм байна. Бас хичээлдээ үзэх ёстой зүйлсээ үзэж чадахгүй, хоцрогдоод байгаа юм шиг санагдаж байна. Уг нь шалгалтын ном гэж сургуулиас өгсөн, хийе гэхээр мэдэхгүй зүйл их гарч ирээд, хичээлээ сайн давтаж чадахгүй л байна. Хичээл орох бол багш хэлнэ л гэсэн, одоогоор чимээгүй л байна. Тэгэхээр орох болоогүй байх.

10 дугаар ангийн сурагч П... /эрэгтэй/
- Багш нарын цалинг нь нэмээсэй л гэж бодож байна. Хэрэв тэгвэл хичээл орно шүү дээ. Одоо бол сургуульдаа явахгүй жаахан уйтгартай л байна. Хичээл орохгүй байгаагийн нэг гоё нь өглөө эрт босохгүй ханатлаа унтах, гадаа тоглох, харин муухай нь найзуудтайгаа уулзаж чадахгүй, уйтгартай л байна.
Хичээл хурдан ороосой, хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшээсэй!