Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр /2026.01.30/ олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ.
Төрийн ордонд болсон уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэбат, Д.Энхтуяа холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, салбарын мэргэжилтэн судлаачдаас гадна иргэд оролцжээ.
Төсөл санаачлагч гишүүн Д.Энхтуяа "Энэхүү хуулийн төсөл нь асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, ангиллыг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авч буй иргэний эрх, үүргийг баталгаажуулахаас гадна хүний нөөц, асаргааны мэргэжилтний стандарт бий болгох, санхүүжилт, үйлчилгээ худалдан авах, төрөөс дэмжих ил тод механизмыг бий болгох зорилготой.
Мөн тус хууль нь Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжтой нийцэж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, улмаар Нийгмийн халамжийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Түүнчлэн асрах үйлчилгээг нийгмийн халамжийн хавсарга, туслах хэлбэрээс ангид, бие даасан, мэргэжлийн, хүний эрхэд суурилсан үйлчилгээ болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна" гэв.
Хуулийн төслийн үзэл баримтлал, суурь судалгааны талаар Хуульч Д.Оросоо " Монгол Улсад хүн амын насжилт эрчимтэй уртсаж, ахмад настны эзлэх хэсэг 10 хувь давж, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Мөн ахмад настнуудын дунд ганцаардал, ядуурлын хувь хэмжээ өндөр байгаагийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийн боломж хязгаарлагдмал, нийгмийн оролцооны дутагдал, асрах үйлчилгээний хүртээмжгүй байдал нь эрсдэлд өртүүлж байна" гэв.
Хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь хүний эрхэд суурилсан хандлага, хувилбарт асрах үйлчилгээний тогтолцоо, эрсдэлд суурилсан зохицуулалт, мэргэжлийн хүний нөөц, стандарт, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоход тулгуурлаж байгаа аж.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан олон улсын туршлага, эрх зүйн тогтолцоо, бодлогын дэмжлэгийн талаар санал солилцож, зөвлөлдлөө.
Мөн манай улсын хувьд асрах үйлчилгээний тухай бие даасан хууль боловсруулах, батлуулах нь эхний чухал алхам гэдгийг оролцогчид санал нэгдэж, хуулийн хэрэгжилтийг бодитоор хангах, шаардлагатай тохиолдолд сайжруулах, мөн асрах үйлчилгээг хүний эрхийн асуудал, нийгмийн зайлшгүй хэрэгцээ хэмээн олон нийтэд ойлгуулах, нийгмийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх цогц ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар