Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой, 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр /2026.09.29/ хянан хэлэлцлээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэхүү хэрэгт нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэлгүй, дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.
Тус хэргийг шүүгдэгч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч Ц.Баатарбилэг, “НВЦ” ХХК нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, иргэний хариуцагч “Кью Эс Си” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүгдэгч Г.Батдоржийн өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Баярмагнайн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нарын хамтран, шүүгдэгч Г.Галсанням, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Д.Түмэнжаргал нарын хамтран, шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн өмгөөлөгч А.Даваабилэг нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн хянан хэлэлцсэн байна.
Сануулахад, Хөгжлийн банкны гэх энэ хэрэгт анх 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон байсан. Шүүхийн шатанд хэргийн оролцогчдын холбогдсон үйлдлээс хамааран хэсэгчлэн шийдвэрлэсэн. Үүнээс 38 хүн, нэг хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үлдсэн 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг ийнхүү дахин хэлэлцүүлж байгаа юм.