УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал тэргүүтэй УИХ-ын гишүүд өнөөдөр Монголбанкинд ажиллаж, төв банкны үйл ажиллагаа болон 2027 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн төслийг хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулснаа мэдээлэв. Түүний танилцуулснаар үнэ тогтворжуулах бодлого болон ипотекийн зээлтэй холбоотой үйл ажиллагаанаас үүдсэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал ₮7.5 их наяд хүрчээ.
Мөн Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, цаашид үнийн тогтвортой байдлыг тууштай хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан гэв. Монголбанкны зүгээс тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлага үүссэн бөгөөд Төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон байна.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд мөн ипотекийн зээлийг Монголбанкнаас өөр байгууллагад харьяалуулах асуудал, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах эсэх, Оюутолгойн асуудлаар Монголбанкинд өгсөн чиглэлийн хэрэгжилт, төв банкны хуримтлагдсан алдагдал болон өөрийн хөрөнгийн дутагдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал шаардлагатай гэж үзвэл уулзалтын үеэр хөндөгдсөн Валютын зохицуулалтын тухай хууль зэрэг амьдралд хэрэгжихгүй байгаа эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндсөн юм.
2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай бөгөөд төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авчээ.