gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

В.Путин шатахууны экспортын мэдээллээ нууцлахаар болжээ

Б.Мөнхчимэг
Дэлхийд
5 цаг 48 минутын өмнө
Twitter logo

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын түлш, эрчим хүчний салбарын экспорт болон газрын тос боловсруулах үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг нийтэд түгээхийг хязгаарласан зарлигт есдүгээр сарын 28-нд гарын үсэг зуржээ.

Уг зарлигаар эрчим хүчний экспортын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтээр нийтэд түгээхийг хязгаарласан байна. Үүнд экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, үнэ, худалдагч, худалдан авагч, мөн тээвэрлэгч, зуучлагч, даатгагчийн мэдээлэл багтжээ.

Мөн экспортын чиглэл, тээвэрлэлтийн маршрут, ачилт болон дамжуулан ачих цэг, далайн терминал, агуулахын байршил, тээвэрт ашиглаж буй хэрэгсэл болон гаалийн баримттай холбоотой мэдээллийг хязгаарласан байна. Түүнчлэн экспортын талаарх нэгтгэсэн гаалийн статистикт мөн уг зохицуулалт хамаарна.

Reuters-ийн мэдээлснээр, уг арга хэмжээ нь АНУ болон барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах зорилготой байна. ОХУ өмнө нь ч газрын тосны үйлдвэрлэл зэрэг эрчим хүчний салбарын зарим мэдээллийг нийтэд мэдээлэхийг хязгаарлаж байсан бөгөөд шинэ зарлиг нь экспортын талаарх мэдээллийн хүрээг илүү өргөжүүлж байгаа юм.

Гэхдээ энэ нь мэдээллийг төрийн байгууллага болон холбогдох талууд огт ашиглахгүй гэсэн үг биш юм. Зарлигаар хязгаарласан мэдээллийг эрх бүхий байгууллагад хуульд заасан журмын дагуу өгөх боломжтой бөгөөд тухайн компани өөрийн үйл ажиллагааны талаар мэдээллээ өөрөө ил болгосон тохиолдолд нийтлэхийг зөвшөөрчээ.

ОХУ-ын Засгийн газар уг зарлигт хамаарах бүтээгдэхүүний төрлийг 10 хоногийн дотор тодорхойлох үүрэг хүлээсэн байна. Зарлиг нь гарын үсэг зурсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан