Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр (2026.09.29) боллоо. Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулга, нийтэд санал болгож буй өрийн хэрэгслийг бүртгэх, төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нийт 16 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, нэг компанид хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.
Компанийн хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулга, компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгсэл, компанийн хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах баримт бичгийг тус тус бүртгэж, компанийн төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр нэг компанийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг иргэнд олгохоор болжээ.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо