gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төсвийн хөрөнгө оруулалтыг шалгуур оноогоор эрэмбэлэх хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Б.Мөнхчимэг
Улс төр
6 цаг 8 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын 30 гишүүний боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2026.09.29) УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтыг шалгуур, оноонд үндэслэн эрэмбэлэх, төсвийн мэдээллийг ил тод болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалт тусгажээ. Тухайлбал, урьдчилан үнэлж, эрэмбэлээгүй төсөл, арга хэмжээг улсын төсөвт тусгахыг хязгаарлах, хөрөнгө оруулалтын төсөл болон санхүүжилтийн мэдээллийг цахимаар нээлттэй нийтлэхээр тусгасан байна. Мөн төсвийн урсгал зардлыг байгууллага бүрээр нь зардлын төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулах шаардлага тавьжээ.

Түүнчлэн төсвийн төслийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, олон нийтийн саналд хэрхэн хариу өгсөн талаар тайлагнах зохицуулалт оруулахаар тусгасан байна. Хуулийн төсөл санаачлагчид одоо мөрдөж буй зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй, төсвийн төлөвлөлтийн сахилга сул, урсгал зардлын мэдээлэл хангалттай ил тод бус байгааг өөрчлөлт хийх үндэслэл болгожээ.

Төслийг боловсруулахдаа олон улсын туршлага, судалгаа, шинжилгээнд тулгуурласан бөгөөд төсвийн төсөл, тодотгол, гүйцэтгэлийн тайланг энгийн ойлгомжтой хэлбэрээр нийтлэх, иргэдийн санал хэрхэн шийдвэрлэгдсэнийг мэдээлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан