Зэвсэгт хүчний анги, салбаруудад хийсэн эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтын дүн болон “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл танилцууллаа.
Шалгалтаар цэргийн анги, салбаруудын камерын хяналтын тогтолцоог үнэлэхэд 80 хувь нь хангалттай, харин 20 орчим хувьд нь нэмэлт камер шаардлагатай гэж тогтоожээ.
Энэ талаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “Цэргийн ангиудын ариун цэврийн өрөө, унтлагын хэсгээс бусад газрыг бүрэн камержуулсан. Харин камер байрлуулах боломжгүй, хүний хувийн орон зайтай холбоотой хэсгүүдэд эрсдэл үүссэн тохиолдолд шуурхай мэдээлэх зориулалттай онцгой товчлуур байршуулсан” гэв.
Уг товчлуурыг 76 цэгт туршиж байгаа бөгөөд цэргийн алба хаагч дарамтад өртөх, зодуулах зэрэг нөхцөл үүссэн тохиолдолд ашиглан тусламж дуудах боломжтой байна.
Мөн цэргийн ангид гарсан дүрмийн бус харьцааг нуун дарагдуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ хүрээнд зарим ангид гар утасны Emergency SOS, олон хэрэглэгчид нэгэн зэрэг мэдээлэл хүргэх ухаалаг систем зэрэг технологийн шийдлийг туршилтаар ашиглаж эхэлсэн байна.