gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Apple компани патентын маргаанд ялагдаж 5.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр боллоо

Г.Саруулсанаа
Дэлхийд
3 цаг 14 минутын өмнө
Twitter logo

АНУ-ын Тангарагтны шүүх Apple компанийг өөр компанийн технологийг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж 5.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ.

Аудио төхөөрөмж үйлдвэрлэгч Taction Technology компани 2021 онд Apple-ийг өөрийн эзэмшдэг хоёр патентыг зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн. Эдгээр патент нь мессеж ирэх, товч дарах зэрэг үйлдлийн үед төхөөрөмжид чичиргээ үүсгэдэг хаптик (haptic) системтэй холбоотой аж.

Apple компани уг технологийг iPhone гар утас, Apple Watch зэрэг төхөөрөмжүүдэд ашигладаг. Тэд Taction Technology компанийн чичиргээний технологийг ашиглаагүй гэж мэдэгдсэн ба шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ илэрхийлэв.

Тус компани мэдэгдэлдээ “Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэнд талархаж байгаа ч өнөөдрийн шийдвэр, тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээг эрс эсэргүүцэж байна. Apple-ийн чичиргээний систем нь Taction компанийн технологиос өөр. Тэд өөрсдийн хийсэн туршилтаар ч баталсан” гэжээ.

Хаптик технологи нь чичиргээ ашиглан хэрэглэгчид хүрэлцэх мэдрэмж төрүүлж, төхөөрөмжтэйгөө харилцах боломжийг олгодог. Өнөөдөр ухаалаг утас, цаг, видео тоглоомын удирдлага зэрэг олон төрлийн төхөөрөмжид энэхүү технологийг ашигладаг.

Apple-ийн чичиргээний систем анх 2014 онд Apple Watch-д суурилагдан гарч ирсэн.Харин Taction Technology компани 2020 онд чичиргээний системээ патентжуулж авчээ. Тэдний Apple-ийг өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүддээ сайжруулсан системийг нь ашигласан гэж үзээд байгаа юм.

Тус компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Apple нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор өөрсдийнх нь инновацыг зөвшөөрөлгүй ашиглаж, патентыг нь зөрчсөн бүтээгдэхүүн борлуулсан гэжээ.

2023 онд Сан Диегогийн шүүх Apple-ийг патент зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байсан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байсан юм.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан