Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд өнөөдөр (2026.09.29) прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.
Философич С.Молор-Эрдэнийг
- Монгол Улсын хилээр гарах
- Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах
- Тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хоригложээ.
Түүнийг 30 хоног цагдан хорьж байсан бол ийнхүү өөрчилж, хязгаарлалт тогтоожээ.
Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх