Японы Айчи-Нагоя хотод болж буй Азийн XX наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээний оноолт гарлаа.
Монголын баг С хэсэгт Непал, БНХАУ-ын Тайванийн багуудын хамт багтжээ. Оноолтоор Монголын баг шууд дараагийн шатанд шалгарсан бөгөөд Непал, БНХАУ-ын Тайванийн багийн аль хожсонтой барилдахаар байна.
Харин бусад хэсэгт
- А хэсэгт БНСУ, БНХАУ,
- В хэсэгт Казахстан, Киргизстан, Тайланд,
- D хэсэгт Япон, Узбекистаны багууд багтсан байна.
Монгол Улс холимог багийн төрөлд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрөв, нийт 10 жүдочийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
Холимог багийн тэмцээн 10 дугаар сарын 3-нд Айчи олон улсын аренад болно. Урьдчилсан шатны барилдаан 11:00, медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхлэхээр хуваарьт тусгажээ.
Монголын баг С хэсгээс шалгарвал хагас шигшээд хүрэх замд D хэсгийн Япон, Узбекистаны аль нэгэнтэй учраа таарна.
Энэ жилийн Азийн наадмын жүдо бөхийн ганцаарчилсан төрөлд 32 улсын 203 тамирчин оролцож байгаа бол холимог багийн төрөлд 10 улсын 104 жүдоч бүртгүүлжээ.