Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайдын хүлээн авалтын үеэр Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал цахим орчинд цацагдсан бичлэгийн талаар тайлбар өгсөн байна.
Тэрбээр, Саяхан Киргизэд явж байхад нэг хүн орж ирээд, гэнэт жаахан эвгүй байдалд орсон. Би тулгамдаад буруу ярьсан байна лээ. Би Япон улсын иргэн. Үүсэл гарал монгол гэдгээ тулгамдаад хэлж чадаагүй. Гэхдээ би монголоор ярьсан.
Зүрх сэтгэл минь яах аргагүй Монголтойгоо холбоотой байдаг. Сүүлийн үед Японы боловсролын салбарын томоохон төлөөллүүдтэй уулзалт хийсэн. Вьетнам, Филиппинд томоохон цэцэрлэгүүд барьж эхлүүлсэн юм билээ. Вьетнамд дээд, доод давхарга нь маш том зааг ялгаатай болсон.
Гэрийн үйлчлэгчтэй байх нь сайн талтай боловч муу тал маш их байдаг юм байна гэж япон хүмүүс хэлсэн. Хүүхдүүд нэг зарцтай, өөрсдөө юм хийхгүй буруу зуршилтай болсон. Үүнийг япон боловсрол, япон цэцэрлэгийн хүмүүжлээр сургана. Үүнийг Вьетнамын Засгийн газар маш сайн дэмжсэн гэж сонссон.
Удахгүй би Монгол Улсдаа япон стандартын цэцэрлэг барина гэдгээ хэлэхэд таатай байна. Олон мянган жилийн түүхтэй Монгол Улсдаа би төрсөн. Технологийн эрин үед мэргэжлийн сүмод амжилт гаргасны хувьд хоёр улсынхаа хооронд том болон жижиг гүүр болж ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна гэжээ.