Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд “Байгууллагын үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах” сургалт өнөөдөр /2026.09.29/ эхэллээ.
Сургалтаар нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээний өнөөгийн байдал, радио давтамжийн зохицуулалт, төхөөрөмжийн баталгаажуулалт, ашиглалтын талаар онолын мэдлэг олгож, дадлага хичээлээр ур чадварыг нь дээшлүүлэх юм. Уг сургалтад аймгийн цагдаагийн газар, хэлтэс болон нийслэлийн дүүргийн цагдаагийн газрын 40 алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын үр дүнд алба хаагчид нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үндсэн функцүүдийг ашиглах, орчны баримжаа авах, төхөөрөмжийг аюулгүй жолоодох, нислэг үйлдэх анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмших аж.
Сургалт цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв