“Олон улсын болон Монголын ахмадын өдөр” Монголын Ахмадын байгууллагын түүхт 95 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.09.29) нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ.
Ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийг хөгжүүлэх 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Ахмадын амралт, сувиллын төв” байгуулах, ахмад настанд үзүүлэх хувилбарт үйлчилгээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, “Өдрийн асрах үйлчилгээ” төслийг шинээр санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлыг тусгаад буй.
“Ахмад үе бол өнөөдрийн бидний амьдралын үндэс суурийг тавьсан эрхэм хүмүүс. Та бүхний хөдөлмөр, амьдралын арвин туршлага, мэдлэг ухаан, үнэт сургамж нь залуу хойч үедээ үлдээж буй хамгийн том өв”
2025 оны мэдээллээр нийслэлийн нийт хүн амын 11.5 хувийг ахмад настнууд эзэлж байгаа бөгөөд ахмад настнуудын 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Нийслэлийн хэмжээнд ахмад настны төлөө үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллага, холбоо ажиллаж байна. Үүнд нийслэл, дүүрэг, хороодын ахмадын байгууллага, зөвлөлийн 212, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын байгууллага 462, мэргэжлийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ахмадын 26 холбоо багтаж байна.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Ахмад үе бол өнөөдрийн бидний амьдралын үндэс суурийг тавьсан эрхэм хүмүүс. Та бүхний хөдөлмөр, амьдралын арвин туршлага, мэдлэг ухаан, үнэт сургамж нь залуу хойч үедээ үлдээж буй хамгийн том өв” хэмээжээ.

Мөн ахмадуудын ажил, амьдралын туршлага, мэдлэг, шинэлэг санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, урлаг, соёл, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, шинэ мэдлэг, ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлэх чиглэлээр дүүрэг, хороод болон ахмадын байгууллагуудтай хамтран олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс