gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Шимизү: Японы эзэн хааны айлчлалын дараа Монголыг зорих япончуудын тоо 30 хувиар нэмэгдсэн

М.Лхагвадулам
Нийгэм
4 цаг 21 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. 

Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн найрамдлын нийгэмлэгүүд жинтэй хувь нэмэр оруулж  буйг талархан тэмдэглэв.

Түүнчлэн, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 онд Монгол Улсад айлчилсан нь түүхэнд тэмдэглэгдэх чухал айлчлал болсныг онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг илэрхийллээ. 

Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны айлчлалын дараа Монголыг зорих япончуудын тоо 30 хувиар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм. 

Найрамдлын нийгэмлэгүүд төдийгүй хоёр улсын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй япон иргэд, тэдний халуун сэтгэл, итгэл зүтгэл, нөөц бололцоогоор дамжуулан харилцан ээлтэй хамтын ажиллагааг хүмүүнлэг, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарт баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг санал нэгтэй тэмдэглэв. 

Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг нь тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Т.Хасэгавагийн санаачилгаар 1991 онд байгуулагдсан.  Тэргүүнээр нь Япон Улсын Ерөнхий сайд асан Т.Каифү, хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ нар тус тус ажиллаж байжээ. 

Япон, Монголын нийгэмлэг нь япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, xамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй найрамдлын нийгэмлэг ажээ.

Эх сурвалж: Монгол Улсын засгийн газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан