gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Юнител группийн шинэ ажилтны эхний өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

М.Лхагвадулам
Бизнес
3 цаг 45 минутын өмнө
Twitter logo
М.Лхагвадулам
Twitter logo
Бизнес
3 цаг 45 минутын өмнө

Шинэ ажилд орсон эхний өдөр байгууллагын бүтэц, хамт олон, ажлын орчинтойгоо танилцахаас эхлээд “Хэрэгтэй мэдээллээ хаанаас авах вэ?”, “Одоо юу хийх ёстой вэ?” гэсэн олон асуулттай нүүр тулдаг. Энэхүү амаргүй давааг Юнител групп технологийн шийдлүүдээр хялбарчилж, шинэ орчинд дасан зохицох дижитал орчныг хэдийн бий болгожээ.

Uniteler болох эхний алхам

Шинэ ажилтны байгууллагатайгаа танилцах аялал VR орчноос эхэлдэг. Байгууллагын бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн чиглэлүүдтэй танилцахдаа мэдээллийг зөвхөн сонсож, унших бус, VR технологиор интерактив байдлаар мэдрэх боломжтой. Ингэснээр шинэ ажилтны мэдээллийн хэт ачааллыг сааруулж шинэ мэдээллийг соргог байдлаар хүлээн авч, богино хугацаанд цогц ойлголттой болдог байна.

“Одоо би юу хийх вэ? Хэнээс асуух ёстой вэ?”

Албан хэрэглээний дугаараа хаанаас авах вэ? Цалингийн дансаа хэнд бүртгүүлэх вэ? Ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?

Эдгээрийг нэг бүрчлэн хүнээс асууж, хаана хандахаа мэдэхгүй будлихын оронд шинэ ажилтны дасан зохицох үйл явцыг дижитал, тоглоомжуулсан хэлбэрээр шийджээ.

Шинэ ажилтан эхний өдрийн даалгавруудаа алхам алхмаар гүйцэтгэж, шаардлагатай бүртгэл, мэдээллээ бие даан шийдэхийн зэрэгцээ ажлын орчин, хамт олонтойгоо танилцдаг. Ингэснээр “бусдад төвөг учруулчих вий” гэсэн санаа зовнилоос илүүтэй өөрийн хэмнэлээр шинэ орчиндоо дасах боломжтой.

Ажилтан бүр туслахтай байж болдог уу?

Шинэ ажилтны дасан зохицох үйл явц зөвхөн эхний өдрөөр дуусахгүй. Ажлын явцад хэрэгтэй мэдээллээ хурдан олох, байгууллагын дотоод мэдээлэлтэй танилцах, хамт олонтойгоо холбогдох зэрэг өдөр тутмын хэрэгцээ үргэлжилсээр байдаг.

Юнител групп нь My Space платформоор энэхүү хэрэгцээг нэг дор шийджээ. Өдгөө дотоод хэрэглээндээ нэвтрүүлээд гурван жил гаруй болж буй тус платформоор ажилтнууд мэдээлэл авахын зэрэгцээ сонирхлын клубүүдэд нэгдэж, ижил сонирхолтой хамт олонтойгоо холбогдох боломжтой. Байгууллага, ажилтан хоорондын мэдээллийн урсгалыг хялбарчилж, хэрэгтэй мэдээллийг ажилтан бүрд ижил түвшинд хүртээмжтэй хүргэхэд чухал үүрэгтэй платформ юм.

“My Space” платформын онцлох шийдэл нь хиймэл оюун ухаанд суурилсан хувийн туслах буюу My Assistant юм. Ажилтнууд өдөр тутамд тулгардаг асуултаа AI туслахаас асууж, хэрэгцээт мэдээлэлдээ хормын дотор хүрэх боломжтой. Тухайлбал, урамшуулал, ээлжийн амралт, ажлын газрын тодорхойлолт зэрэг мэдээлэл, баримт бичгийг бие даан олж авч, шийдвэрлэх боломжтой.

VR танилцуулга, дижитал дасан зохицох хөтөлбөр, My Space платформ, хиймэл оюун ухаанд суурилсан туслах гээд шинэ ажилтанд хялбар, хүртээмжтэй ажлын орчныг бий болгох цогц шийдэл юм. Ажилтны хэрэгцээнд технологийн шийдлийг нэвтрүүлж буй нь Юнител группийн  ажилтан төвтэй соёлын нэг илэрхийлэл ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан