Их Британи АНУ-аас дизель түлш экспортлохыг зогсоож болзошгүй асуудлаар АНУ-ын эрх баригчидтай хэлэлцээ хийж байна. Мөн хориг хэрэгжиж эхэлсэн тохиолдолд ашиглах нөөцөө ч бэлдэж байгаагаа онцолжээ
АНУ, Израиль, Ираны мөргөлдөөн болон Орос, Украины дайны улмаас нийлүүлэлтийн дарамт нэмэгдэж, Их Британид дизель түлшний үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ.
Дизель түлшний дундаж үнэ даваа гарагийн байдлаар литр тутамд 199.33 пенс (9502.47 төгрөг) хүрчээ. Бензиний үнэ одоогоор литр нь 174.23 пенс (8305.91 төгрөг) болж өсөөд байна.
Их Британи дизель түлшний импортынхоо гуравны нэгийг АНУ-аас авдаг бөгөөд экспортын хориг тавигдвал үнэ улам өсөх эрсдэлтэй.
Дэлхий даяар шатахууны үнэ өсөж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дизель түлшний экспортыг хориглох талаар бодолцож байгаагаа мэдэгдсэн юм.
Зарим албаны эх сурвалжуудын мэдээлснээр Трамп ирэх завсрын сонгуулийн өмнө дотоодын хэрэглэгчдэд шатахууны үнийг бууруулах зорилгоор боломжийг судалж байгаа аж.
Сүүлийн долоон сарын хугацаанд Ирантай холбоотой дайн бүс нутгийн газрын тосны олборлолт, тээвэрлэлтийг ноцтой тасалдуулж, газрын тосноос гарган авдаг түлшний үнийг огцом өсгөжээ.
Их Британийн автомашины холбоо (RAC) дизель түлшний үнэ “урьд өмнө байгаагүй түвшинд хүрсэн”-ийг онцолж, Их Британи дэлхийн алслагдсан бүс нутаг дахь үйл явдлаас хэр зэрэг хамааралтай болохыг энэ нь харуулж байна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC