ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 2 441 630 болгон нэмэгдүүлж, үүнээс 1 550 500 нь цэргийн алба хаагч байхаар тусгасан зарлигт есдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зуржээ.
Өмнө нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2 426 130 байснаас 1 535 000 нь цэргийн алба хаагч байсан аж. Харин Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаснаар цэргийн алба хаагчдын тоо 15 500-аар нэмэгдэж байгаа юм.
Ерөнхийлөгч Владимир Путин энэ онд бие бүрэлдэхүүнийг нэмэх шийдвэрийг хэдэнтээ гаргасан. Тодруулбал, 2026 оны 07 дугаар сард Орос улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн тоог 25 мянган хүнээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан бол 2026 оны 06 дугаар сард Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 7,3 мянгаар нэмж байв.
Долдугаар сарын сүүлээр, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн мэдэгдсэнээр 2026 оны эхний хагаст 200 орчим мянган хүн Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан бол 16 мянган хүн сайн дурын цэрэг болж байлдааны бүс рүү явсан аж.
Эх сурвалж: РБК, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн