32 настай загвар өмсөгч Барбара Палвин, 34 настай жүжигчин Дилан Спраус нар анхны хүүхдээ өлгийдөн авсан талаарх баярт мэдээгээ хуваалцжээ.
Барбара Палвин есдүгээр сарын 28-нд өөрийн инстаграм хуудсаар дамжуулан нөхөр Дилан Спраус болон шинээр мэндэлсэн хүүхдийнхээ хамт авахуулсан зургийг нийтэлсэн байна. Тэд гурвуулаа Los Angeles Dodgers-ын хувцас өмссөн байсан бөгөөд Палвин “Энэ жил Хөдөлмөрийн өдрийг жинхэнээсээ утгаар нь тэмдэглэлээ” хэмээн зургийн тайлбарт бичжээ.
Тэд 2017 онд анх танилцсан бөгөөд 2018 оны зургадугаар сараас болзож, 2023 оны долдугаар сард Палвины төрсөн Унгар улсад хуримаа хийжээ. 2022 онд сүй тавьсан ч энэ тухайгаа 2023 оны зургадугаар сард олон нийтэд албан ёсоор мэдээлсэн юм.
Палвин, Спраус нар анхны хүүхдээ хүлээж буйгаа энэ оны тавдугаар сард Каннын кино наадмын үеэр анх зарласан. Палвин цайвар цэнхэр өнгийн даашинзтай улаан хивсэн дээр гарснаар хөл хүнд болсон нь ил болсон бөгөөд дараа нь хосууд инстаграм хуудсаараа энэхүү мэдээллийг баталгаажуулсан юм.

Эх сурвалж: People