gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Италийн алдарт зураач Рафаэль, уран барималч Бернинигийн эх бүтээлийг Монголд дэлгэнэ

Б.Мөнхчимэг
Соёл урлаг
2 цаг 32 минутын өмнө
Twitter logo

Чингис хаан Үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Нээлтийн ёслол есдүгээр сарын 30-ны 11:40 цагт Чингис хаан Үндэсний музейн тусгай танхимд болно. Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэль Сантигийн “Хөрөг”, XVII зууны Барокко урлагийн нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн “Нептун” бүтээлийг эх хувиар нь дэлгэн үзүүлэх юм. Эдгээр бүтээл Монголд төдийгүй Азид анх удаа дэлгэгдэж байна.

Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун "Бернини болон Монголын нэрт уран барималч Өндөр гэгээн Занабазар нар нэгэн цаг үед амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан. Бид энэ онд Занабазарын бүтээлүүдийг Италийн Ром, Турин хотод танилцуулсан. Харин энэ удаа Италийн сонгодог урлагийн бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэж байгаа нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны үргэлжлэл" хэмээн онцоллоо.

Италийн Элчин сайд Жованна Пиккаррета  энэхүү үзэсгэлэн нь урлагаар дамжуулан хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолсон байна. Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти хоёр байгууллагын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж, Италийн уран бүтээлчдийн бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулах боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ. 

Үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ үеэр “Дэлхийн сонгодог – Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж, бүтээлүүдийн түүх, уран сайхны онцлогийг танилцуулах аж. Мөн үзэсгэлэнгийн каталог болон холбогдох нэрийн бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Үзэсгэлэнгийн тасалбар 20 мянган төгрөгөөр худалдаалагдана. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан