Тав хүртэлх насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь хоёр нас хүрэхээсээ өмнө ухаалаг утас хэрэглэж эхэлсэн болохыг Солонгосын Засгийн газар судалжээ.
БНСУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулсан MIND (Mental Health Information and NCMH Data) тайланд 2-5 насны 400 хүүхдийн эцэг эхээс хүүхдүүд нь хэдэн насандаа ухаалаг утас хэрэглэж эхэлсэн талаар судалгаа авчээ.

Судалгаанд оролцогчдын хамгийн өндөр 37 хувь нь 12-23 сартайдаа ухаалаг утас хэрэглэж эхэлсэн гэжээ. Харин 14 хувь нь 0-11 сартайдаа хэрэглэж эхэлсэн гэв. Ингэснээр нийт хүүхдийн 51 хувь нь хоёр нас хүрэхээсээ өмнө ухаалаг утас хэрэглэж эхэлсэн гэсэн дүн гарчээ.
Мөн 24 хувь нь 24-35 сартайдаа, 12 хувь нь 36-47 сартайдаа, харин 13 хувь нь 48-59 сартайдаа ухаалаг утас ашиглаж эхэлсэн гэж хариулсан байна.
Ажлын өдрүүдэд хүүхдүүдийн 57 хувь нь өдөрт нэг цагаас бага хугацаанд ухаалаг утас ашигладаг бол 33 хувь нь огт ашигладаггүй, 9 хувь нь нэгээс гурван цагийн турш ашигладаг болох нь тогтоогджээ.
Түүнчлэн эхийн ухаалаг утасны хэрэглээ болон хүүхдийн хэрэглээ хоорондоо хамааралтай байгааг судалгаагаар харуулсан байна.
Ухаалаг утасны хэрэглээ өндөр эрсдэлтэй бүлэгт багтсан эхчүүдийн хүүхдүүд бага насандаа утас хэрэглэж эхлэх хандлагатай байжээ.
Судалгааны тайланд дурдсанаар ийм гэр бүлийн хүүхдүүд ухаалаг утас ашиглах боломж илүү их байдаг бөгөөд эцэг эхийн зүгээс тавих хязгаарлалт харьцангуй бага байдаг аж.
Мэргэжилтнүүд бага насны хүүхдийн ухаалаг утасны хэрэглээг хязгаарлахыг зөвлөдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд гаргасан зөвлөмжид хоёр хүртэлх насны хүүхэд дэлгэц ашиглахгүй байх, харин 2-4 насны хүүхэд өдөрт нэг цагаас илүүгүй хугацаагаар дэлгэц үзэх ёстойг дурдсан байдаг.
Эх сурвалж: The Korea Herald