УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын зарим гишүүн өнөөдөр /2026.09.28/ Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Маршал Миллс нарыг хүлээн авч уулзжээ.
Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй хагас жилийн өмнө уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, сорилтуудын талаар санал солилцсон байна.
Олон улсын валютын сангийн зүгээс дэлхий нийтэд үүссэн нөхцөлөөс улбаатай эдийн засгийн нөхцөл байдалд Монгол Улс бэлэн байж, өмнө нь байгаагүй хэмжээнд валютын нөөц бүрдүүлсэн, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэвийн түвшинд байна. Цаашид инфляцын өсөлтийн дарамт нэмэгдэх тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг нэмэгдүүлж болзошгүйг онцолжээ.
Уулзалтад тус Байнгын хорооны гишүүд, УИХ-д суудал бүхий нам, эвслийн төлөөлөл оролцож, макро эдийн засгийн нөхцөл өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, төсвийн хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Эдийн засгийн байнгын хорооноос төрийн өмчийн ил тод байдал, засаглалын чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг батлуулсан талаар танилцууллаа. Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах, Төв банкны тухай, Үнэт цаасны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэв.
Энэ нөхцөлд мөнгөний бодлогын шийдвэрийг хараат бусаар гаргах Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчин бэхжүүлэх нь чухал. Монголбанкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: Улсын Их Хурал