The MongolZ баг PUBG Mobile-ийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн аварга шалгаруулах PUBG Mobile Global Open (PMGO) 2026 оны хоёрдугаар улирлын тэмцээнд түрүүлж, аваргын цом авлаа. Тус тэмцээн нь PUBG Mobile-ийн олон улсын нээлттэй цуврал тэмцээний бүсийн шигшээ шат бөгөөд улс улсын шилдэг багууд дэлхийн тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлддөг.
PMGO 2026 Season 2 – EECA Finals тэмцээн 2026 оны есдүгээр сарын 18-27-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж, нийт 20 баг оролцжээ. Тэмцээнийг KRAFTON, Level Infinite, UCA.uz, NODWIN Gaming хамтран зохион байгууллаа. Уг тэмцээн нь 80 мянган ам.долларын шагналын сантай.
EECA нь Зүүн Европ, Төв Азийн бүсийг хамардаг бөгөөд Монгол, Казахстан, Узбекистан зэрэг орнуудын шилдэг багууд оролцдог томоохон тэмцээн юм. Тэмцээн Calibration шат, Knockout шат, Last Chance болон Finals гэсэн дөрвөн үе шаттай явагдаж финалын шатанд 16 баг өрсөлджээ.
The MongolZ баг ийнхүү бүсийн аварга болсноор дэлхийн шилдэг багууд өрсөлдөх PMGO 2026 Season 2 Main Event-д оролцох эрхээ авлаа. EECA бүсээс дөрвөн баг дэлхийн тэмцээнд шалгардаг бөгөөд Монголоос The MongolZ болон Aurora Gaming багууд өрсөлдөхөөр болов.
PMGO 2026 Season 2 Main Event нь Пакистанд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг багууд өрсөлдөнө. Тус тэмцээний нийт шагналын сан 500 мянган ам.доллар.