gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөдөө аж ахуйд ₮1.6 их наядын дэмжлэг үзүүлсэн ч импортын хамаарал ТАВ дахин өсжээ

Б.Мөнхчимэг
Эдийн засаг
3 цаг 41 минутын өмнө
Twitter logo

УИХ-аас зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх хяналтын сонсгол өнөөдөр үргэлжилж байна.

Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс тус салбарт 538 тэрбум төгрөгийн урамшуулал, 1.1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Эдгээр дэмжлэгт давхардсан тоогоор нэг сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдсан байна. Мөн энэ хугацаанд 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжид олгосон бөгөөд үүнээс 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн хөрөнгөөс хөнгөлөлт хэлбэрээр гарсан байна.

Хяналтын сонсголын үеэр сонсгол даргалагч, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай "Төрөөс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор бодлого, стратеги боловсруулж, төсвийн хөрөнгө зарцуулж ирсэн нь зүй ёсны хэрэг. Гэвч төрийн дэмжлэгийн үр дүнг салбарын бодит үзүүлэлтээр нь авч үзэх шаардлагатай. Тухайлбал, 2010 онд 346 мянга байсан салбарын ажиллагчдын тоо 31 мянгаар буурч, салбарын бүтээмж улсын дунджаас хоёр дахин бага, харин импортын хамаарал 5.6 дахин өссөн." гэж танилцуулжээ.

Тэрбээр төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ бүрд импортын хамаарлыг бууруулах зорилтыг тусгаж ирсэн боловч бодит байдалд импортын хамаарал өссөн шалтгааныг эргэн харж, өмнөх бодлого, шийдвэрийн үр дүнг үнэлэх шаардлагатайг онцолсон юм.

Харин ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Хөдөө аж ахуйн корпорацад байгаа өр, авлагагүй 50 орчим тэрбум төгрөгийн будааны нөөцийг нэмснээр нийт 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдэж байгаа. Уг эх үүсвэрээс жилд 100 мянган тонн улаан буудай худалдан авахад 120 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Ингэснээр тариаланчид ургацаа хураасны дараа борлуулах суваг тодорхойгүй байдаг асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Төр 100 мянган тонн буудай худалдан авахдаа аль нэг компаниас их хэмжээгээр авахгүй, тариалсан талбайн хэмжээнд нь хувь тэнцүүлэн том, жижиг тариаланчдаас худалдан авах зарчим баримтална. Мөн гурилын зориулалттай, сайн чанарын буудай авах бөгөөд худалдан авалтын үйл явцыг бүрэн ил тод байлгах чиглэл өгсөн.

Үүнээс гадна Монгол Улс анх удаа Хөдөө аж ахуйн корпорацаар дамжуулан 13-14 мянган тонн хүнсний ногооны нөөц бүрдүүлэхээр болж  байна. Нөөцөд төмс, сонгино, лууван, манжин гэсэн дөрвөн төрлийн гол хүнсний ногоо багтах юм." гэв.

Мөн тэрбээр хүнсний инфляц, тэр дундаа мах, хүнсний ногооны үнийн өсөлт өндөр байгаа энэ үед уг нөөцийг бүрдүүлснээр зах зээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийн үед төрөөс зохицуулалтын арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Энэ шийдвэр нь тариаланчдад “захиалгат тариалан”-гийн тогтолцоог нэвтрүүлэх анхны суурь болох юм. Хүнсний ногооны нөөцийг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг газар тариалангийн гол бүс нутгийн тариаланчдаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан, ил тод зарчмаар худалдан авдаг болно хэмээн онцлов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан