gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ жил Увс аймагт аргаль агнах 10 тусгай зөвшөөрөл өгснөөс 9-ийг агнаад байна

Э.Энхмаа
Ногоон дэлхий
4 цаг 30 минутын өмнө
Twitter logo
Э.Энхмаа
Twitter logo
Ногоон дэлхий
4 цаг 30 минутын өмнө

Монгол Алтайд 2026.09.26-ны өдөр. Great European Hunts цахим хуудсанд нийтлэгдсэн зураг

Гадаадын жуулчид Алтайн уулсад аргаль угалз агнасан зураг, бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан нь олны анхаарал татаж байна. Эвэр нь сэрийсэн сүрлэг амьтдыг жуулчид Монгол Алтайгаас агнасан тухайгаа бичсэн байх бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ талаар тодруулахад, тус яамнаас 2026 онд 103 аргаль угалз агнах квот баталжээ.

Увс аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнээс энэ талаар өнөөдөр /2026.09.28/ тодруулахад, Увс аймагт энэ жил 10 аргаль угалз агнах зөвшөөрөл олгосон. Ангийн улирал 2026 оны  7-р сарын 1-нээс эхэлсэн бөгөөд Увс аймгийн хэмжээнд 9-р сарын 25-ны байдлаар гадаадын жуулчид есөн аргаль угалз агнасан гэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Хандармаа, Тухайн жилд ан агнах квотыг байгалийн нөөцөд тулгуурлан тогтоодог. Ангийн чиглэлээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниуд жил бүр дуудлага худалдаагаар тусгай зөвшөөрлөө авдаг.

Зөвшөөрөлдөө тулгуурлан тухайн компани ангийн чиглэлээр дагнасан жуулчдыг татах ба тусгай зөвшөөрөл авсан орон нутагтаа байгалийн нөөц ашигласны төлбөр, дуудлага худалдааны төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийг хууль, журмын дагуу тухайн сум, орон нутагт төлж, орон нутгаас байгаль хамгаалагчаар газарчлуулан ан хийх газартаа очно.

Ан агнасан бол тухайн ангаа авч явахын тулд орон нутгаас гарал үүслийн бичиг авна. Гарал үүслийн бичгээ авчирч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авна, мөн улсын тэмдэгтийн хураамж төлнө.

Аль улс руу нэвтрүүлэхээс хамаарч тухайн улсаас импортын зөвшөөрөл авна гэх мэт маш нарийн олон шат дамжлагатай.

Аргаль угалз агнаад зургаа нийгмийн сүлжээнд оруулсан жуулчид бол аялал жуулчлалын компаниас тусгай зөвшөөрлөө хууль ёсны дагуу авсан хүмүүс. Тусгай сонирхлын буюу ангийн чиглэлийн аялал жуулчлал дэлхийд хөгжиж байна. Энэ бол аялал жуулчлал дотроо нэлээд өртөг өндөртэй аялал жуулчлалд орно гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан