Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах шийдвэр гаргасан нь Оросоос үүдэлтэй аюулгүй байдлын асуудал болон хүнсний экспортын хямралтай холбоотой гэж мэдэгдлээ.
Вадефуль, Лавров нар есдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзсан бөгөөд энэ нь ОХУ Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хийсэн анхны уулзалт болжээ.
Берлин уг хэрэгт Оросын оролцоотой байж болзошгүй гэж үзэж байгаа ч Москва үүнийг эрс үгүйсгэж байна
Вадефуль уулзалтын үеэр Германы тал ОХУ-д хандаж, Герман, Европ болон НАТО-гийн эсрэг хурцадмал байдлыг нэмэгдүүлэх үйлдлээ зогсоохыг уриалсан байна. Тэрбээр Орос улс Германыг өөрийгөө хамгаалахад бэлэн байгааг ойлгох ёстой гэж хэлжээ.
Германы сайдын мэдээлснээр, уулзалтын нэг шалтгаан нь Лайпциг нисэх онгоцны буудалтай холбоотой аюулгүй байдлын асуудал байв. Берлин уг хэрэгт Оросын оролцоотой байж болзошгүй гэж үзэж байгаа ч Москва үүнийг эрс үгүйсгэж байгаа аж.
Түүнчлэн хоёр тал Хар тэнгисээр дамжих үр тариа болон эрчим хүчний экспортын асуудлыг хэлэлцжээ. Вадефуль Оросыг Хар тэнгисийн үр тарианы экспортыг сэргээх тохиролцоонд хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
Харин Лавров уулзалтын дараа Германы сайдтай хийсэн ярианаас ОХУ-д өмнө нь мэдэгдээгүй шинэ зүйл сонсоогүй гэж мэдэгдэж, Берлиний хурцадмал байдлыг бууруулах уриалгыг хүлээн аваагүй байна.
Эх сурвалж: www.reuters.com