Баавгайн идэвхжил ажиглагдаж байгаатай холбоотойгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нийтээр нь аялал, зугаалгад авч явахгүй байхыг Боловсролын яамнаас зөвлөлөө.
Мөн эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдалд анхаарч, дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулсан байна. Тодруулбал, хүүхдийг ганцааранг нь гадаа тоглуулахгүй, ой мод болон хүн багатай газраар явуулахгүй байхыг зөвлөжээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байж, аюулгүй байдлыг нь нэн тэргүүнд тавихыг Боловсролын яамнаас зөвлөжээ.