Япон Улсад үргэлжилж буй “Айчи-Нагояа 2026” Азийн ХХ наадамд манай улсаас 303 тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөж байна. Монголын баг одоогоор нэг хүрэл медальтай, медалийн хүснэгтийн 33 дугаар байрт бичигдэж байна.
Сүүлийн өдрүүдэд Монголын тамирчдаас Сэр-Одын Номин-Од онцгой амжилт үзүүлэв. Тэрбээр эрэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд 14.98 секунд гүйж, 1972 онд тогтоогдсон 15.4 секундын Монгол Улсын дээд амжилтыг 54 жилийн дараа шинэчилсэн байна.
Мөн боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ М.Намуун эхний тулаандаа Японы Аяака Тагучиг ялж, шөвгийн наймд шалгарлаа. Түүний дараагийн тулаан есдүгээр сарын 28-нд Узбекистаны Ситора Турдибековагийн эсрэг болох юм.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан эхний хоёр тулаандаа ялалт байгуулж, мөн шөвгийн наймд шалгарсан байна. Тэрбээр есдүгээр сарын 28-нд Тайландын Кангпи Бохунцодтой тулалдана.
Түүнчлэн усан сэлэлтийн тамирчид ч тэмцээндээ амжилттай оролцож, улсын дээд амжилтуудаа шинэчилсээр байна. Э.Ариунтамир, Э.Нинжин, Б.Энхтамир болон эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиа баг тус бүр Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй баг, тамирчдын онцлох фото агшнаас хүргэж байна.