Монголын маркетинг, бизнес, бүтээлч салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулах SMART Festival of Creativity 2026 маргааш буюу 9- сарын 28-нд эхэлнэ. Энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж буй SMART Festival хоёр өдөр үргэлжилж, оролцогчдод дэлхийн шинэ чиг хандлагаас эхлээд Монголд хэрэгжсэн бодит кейс, практик мэдлэг, шинэ холбоо харилцааг нэг дороос авах боломжийг олгоно.
Монголын Маркетингийн Холбооноос 10 дахь жилдээ зохион байгуулж буй SMART Festival of Creativity энэ жил өмнөх жилүүдээсээ өргөжин, Insight Day болон Festival Day гэсэн хоёр өөр агуулгатайгаар зохион байгуулагдаж байна.
Маргааш: INSIGHT DAY
9-р сарын 28 | Хаан Театр
Фестивалийн эхний өдөр оролцогчид маркетинг, бүтээлч салбарын тодорхой чиглэлүүдээр илүү гүнзгий мэдээлэл авах боломж олгож байгаа юм.
Үүнд : Дизайн, Хиймэл оюун ухаан, контент креатор маркетеруудтай ажиллах , залуу маркетеруудын туршлага, маркетинг ба технологи, дижитал маркетинг зэрэг сэдвүүдээр салбарын мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, туршлага, тулгардаг асуудал болон амжилттай хэрэгжсэн ажлуудаа хуваалцана.
Энэ өдрийн онцлог нь зөвхөн илтгэл сонсохоор хязгаарлагдахгүй. Оролцогчид өөрсдийн сонирхож буй сэдвээр мэргэжилтнүүдээс шууд асуулт асууж, салбарын өнөөгийн нөхцөл байдлыг илүү бодитоор ойлгох боломжтой.

Дэлхийн туршлага Монголд…
9-р сарын 29 | M Bank Arena
Харин хоёр дахь өдөр SMART Festival үндсэн фестивалийн форматаар үргэлжилнэ.
Олон улсын нэр хүндтэй бүтээлч фестивалиудад илтгэгч, шүүгчээр ажилласан, дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилласан туршлагатай экспертүүд Монголд хүрэлцэн ирж, өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцана. Мөн хоёр гадаад, хоёр монгол эксперт практик воркшоп зохион байгуулж, оролцогчид зөвхөн шинэ санаа сонсоод зогсохгүй ажил, бизнестээ ашиглаж болох бодит үр дүнтэй гарах боломжтой.
Фестивалийн үндсэн тайзнаас гадна Монголын бүтээлч салбарт хэрэгжсэн амжилттай case study-үүд, networking болон SMART Festival-ийн 10 жилийн ойг тэмдэглэх тусгай хөтөлбөрүүд багтжээ.
SMART Festival хэнд зориулсан бэ?
SMART Festival бол зөвхөн маркетеруудын арга хэмжээ биш.
Маркетингийн захирал, менежер, бренд менежер, маркетингийн агентлагийн мэргэжилтэн, дизайнер, creative director, контент бүтээгч, PR болон social media мэргэжилтэн, бизнес эрхлэгч, оюутан, залуу маркетер гээд шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ холбоо эрэлхийлж буй хүн бүрийн уулзах цэг юм.
Өнөөдөр технологи, хиймэл оюун, хэрэглэгчийн зан төлөв, контентын орчин маш хурдтай өөрчлөгдөж байна. Ийм үед салбарынхаа өөрчлөлтийг зөвхөн цахим орчноос дагаж харахаас илүүтэй, дэлхийн болон Монголын мэргэжилтнүүдтэй нэг орон зайд уулзаж, туршлага солилцох нь SMART Festival-ийн энэ жилийн гол үнэ цэнүүдийн нэг болж байна.

SMART Festival энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Арван жилийн хугацаанд Монголын маркетинг, сурталчилгаа, бүтээлч салбарын хөгжилтэй хамт өсөн ирсэн фестиваль энэ удаа өнгөрсөн амжилтаа тэмдэглэхээс гадна салбарын дараагийн 10 жилийн шинэ санаа, шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавих зорилготой байна.
Хоёр өдөр үргэлжлэх SMART Festival-д дэлхийн чиг хандлага, бодит кейс, практик воркшоп, networking, бүтээлч салбарын шилдэг ажлууд нэг дор цуглана.
9-р сарын 28 — Insight Day | Хаан Театр
9-р сарын 29 — Festival Day | M Bank Arena
Дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарын мэдээллийг Монголын Маркетингийн Холбооны албан ёсны сувгуудаас болон дараах холбоосоор авах боломжтой.
Мянга мянган санаа. Хязгааргүй бүтээлч эрч хүчийг нэгтгэсэн Смарт фестивалын хамт олонд 10-н жилийн ойн баярын мэнд хүргэе.