Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас Хөвсгөл аймгийн алслагдсан сумдын ерөнхий боловсролын сургуулиудын цахим хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Chromebook" зөөврийн компьютерүүдийг хүлээлгэн өглөө.
Тус байгууллага Хөвсгөл аймагт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ үеэр мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд 50 ширхэг тэргэнцэр хүлээлгэн өгсөн байна. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.285 тэрбум төгрөгт хүрчээ.
Хөвсгөл аймагт уг төслийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 26 сургуульд 560 Chromebook хүлээлгэн өгчээ. Chromebook төсөл нь хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, сурагчдын англи хэл болон цахим боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн хүрээнд улсын хэмжээнд 11 аймгийн 217 сургуульд нийт 3,000 Chromebook хандивлаж, 150 мянга гаруй сурагчид хүрсэн байна.
Үүнээс гадна Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага Хөвсгөл аймагт англи хэлний багш нарын арга зүйн сургалт, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт, гал тогоо болон эрүүл мэндийн тоног төхөөрөмж, нарны панель, цэвэр усны төхөөрөмж, тэргэнцэр, өрхийн хүнсний багц, сурагчдын хичээлийн хэрэглэл зэрэг 15 чиглэлээр төсөл, хүмүүнлэгийн ажил хэрэгжүүлсэн байна.
Тус байгууллага Монгол Улсад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж, төр болон орон нутгийн байгууллагуудтай хамтран боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.