УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна.
18.00 цаг болж, ажлын цаг дууссан ч өнөөдөр цаг сунган хуралдаж хэлэлцэх асуудлаа дуусгана гэж УИХ-ын дарга хэлээд алх цохилоо. Хэдийгээр чуулган хуралдаж байгаа ч олон гишүүн ирцээ бүртгүүлээд танхимыг орхин гарчээ.
Чуулганаар 2027 оны улсын төсөв хэлэлцэж байгаа бөгөөд 18.50 цагийн байдлаар Засгийн газрын гишүүдээс таван сайд чуулганы танхимд сууж байна.
19.30 цагийн байдлаар Ч.Номин, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, Э.Батшугар, Л.Энх-Амгалан нар чуулганы хуралдаанд сууж, гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Н.Номтойбаяр сайдаас асуулт асуух гэсэн боловч чуулганд суухгүй байна. Гишүүд сайдын томилгоо ярихад шөнө орой ч хуралдаа суудаг, ажил ярихад алга больдгоо болимоор байна гэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганыг даргалж буй бөгөөд тэрбээр, Н.Номтойбаяр сайдаас 4-5 гишүүн асуулт асуух гэсэн боловч байхгүй, чуулган бойкотлоод алга болох юм. Хувийн ажлаа хийгээд явдаг юм уу. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед сайд нарыг дуудмаар байна гэлээ.