УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.09.25/ нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгосон тухай гурван талт хэлэлцээр батлагдсан уу? Энэ шийдвэрийг гаргахдаа хувийн хэвшлийн оролцоог хангаагүй. Энэ шийдвэр нь Засгийн газрын түвшинд эцэслэгдээгүй гэсэн мэдээлэл байна.
Ерөнхий сайд Н.Учрал, Гурван талт хэлэлцээр албажаагүй байна. Ажил олгогчдын төлөөллийн байр суурийг сонсох хэрэгтэй. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нэмэх зорилт хувийн хэвшилд хүндээр тусна гэж ярих нь өрөөсгөл. Нийт хүн амын 40 хувь нь бага орлоготой. Ахмадуудын 30 хувь нь 769 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Энэ тэтгэвэр, цалинг нэмлээ гээд хувийн хэвшилд хүнд эффект өгнө гэж байхгүй.
Харин хувийн хэвшил гүйцэтгэх ажлыг мэргэжлийн холбоодод өгч, бусдаар гүйцэтгэх зардлыг шилжүүлбэл төрийн алба хумигдаж, цомхон болно.
Д.Энхтүвшин, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь хувийн хэвшилд нөлөөлнө л дөө. Улирлын шинжтэй жишээлбэл, уул уурхай, аялал жуулчлал, барилга, хөдөө аж ахуй гэх мэт салбарынхан зогсох үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хуулийн зохицуулалттай гэв.