gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дүнжингаравын ослын хэрэгт холбогдсон жолоочийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Г.Саруулсанаа
Нийгэм
3 цаг 21 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Нийгэм
3 цаг 21 минутын өмнө
Дүнжингаравын ослын хэрэгт холбогдсон жолоочийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна Архивын зураг ашиглав

“Дүнжингаравын газын дэлбэрэлт” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа явуулах хүсэлт гаргалаа.

2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн орчимд болсон шингэрүүлсэн хийн дэлбэрэлттэй холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал, “Д...” ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж нь компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн автомашинаар 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа Ниссан Патрол (Nissan Patrol) загварын автомашинтай шүргэлцсэн байна.

Улмаар их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдсан бөгөөд тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан холбогдох үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүссэн гэж үзсэн юм.

Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ байгааг онцолж, дахин болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай  гэж үзлээ. Мөн мөрдөн шалгах байгууллага болон прокурорын зүгээс яллагдагчийг цагаатгах боломжтой нөхцөл байдал, нотлох баримтуудыг хангалттай шалгаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Өмгөөлөгчдийн тайлбарласнаар ослын дараах аюултай бүсийн хэмжээг хэрхэн тогтоосон, тухайн орчинд замын хөдөлгөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, уулзварын стандартын асуудал ямар нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байна гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн дэлбэрэлт, гал түймрийн шууд шалтгаан болон ослыг урьдчилан сэргийлэх бодит боломж зөвхөн нэг жолоочид байсан эсэхийг нарийвчлан тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Иймээс өмгөөлөгчдийн зүгээс хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгах зорилгоор дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Харин прокурорын байгууллагаас Ч.Ренчиндоржийг нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээ аваагүй үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд шүүх өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж байна.

Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн:

10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/
11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/
11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/ гэсэн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдсэн. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан