Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол” гэдэг газарт ОХУ-ын талаас Монгол Улсын хилээр орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ.
Тус түймрийн талаар есдүгээр сарын 15-ны 19:45 цагт дуудлага хүлээн авсан байна. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн анги болон Баянзүрх сумын Улсын тусгай хамгаалалттай газрын алба хаагчид түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Алба хаагчид есдүгээр сарын 22-ны 11:00 цагт түймрийг цурамд оруулж, дөрвөн бүлэгт хуваагдан түймрийн тархалт ихтэй хэсгүүдийг унтраах, цэвэрлэгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна.
Урьдчилсан байдлаар 80 орчим га талбай түймэрт өртсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар