Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Сингапурын Гадаад хэрэг болон Худалдаа, аж үйлдвэрийн Төрийн сайд Ган Сяо Хуантай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Г.Амартүвшин Монгол Улс эдийн засгийн гадаад харилцаагаа төрөлжүүлж, олон тулгуурт бүтцийг бий болгохыг зорьж байгааг тэмдэглээд, Зүүн өмнөд Азийн чухал түнш Сингапуртай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа идэвхжиж, Сингапур Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг болсон талаар талууд тэмдэглэжээ.
Харин Сингапурын Төрийн сайд Ган Сяо Хуан нүүрстөрөгчийн зах зээл, хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг онцолсон байна.
Уг хэлэлцээрийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ногоон эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх боломжтойг тэрбээр тэмдэглэжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам