Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Өндөрлөг даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчид анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
Архангайн ихэнх сум, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Дундговь, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11, Алтайн өвөр говиор +22...+27, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, +12...+14 градус дулаан байна.
Тэрэлж орчимд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, +9...+11 градус дулаан байна.
Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Эх сурвалж: ЦУОШГ